ДЭЛХИЙ

Жоржиагийн гар тооллогоор Жо Байдэн ялалт байгууллаа

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн таван сая гаруй саналын хуудсыг Жоржиа муж гараар, дахин тоолсон. Уг тооллогын явцад хэд хэдэн хошуунаас машинаар тоологдоогүй 5 мянга гаруй саналын хуудас олдсон. Гэхдээ тэдгээр хуудсууд хариуг Трампын талд өөрчлөх хэмжээнд байсангүй.

Жоржиагийн цагаар пүрэв гарагийн үдэш гар тоололт дуусч тус мужийн 16 электорал саналыг Жо Байдэн авах нь тодорхой болжээ. Ингэснээр 1992 оноос хойш Бүгд Найрамдах намд саналаа тогтмол өгдөг байсан муж энэ жил Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдэнд өгсөн болж таарч байна.

Дараа жил Жоржиагийн сенат аль намаас гарах вэ гэдэг нь хүмүүсийн сонирхлыг татаж байна. Одоогоор тус мужийн хоёр сенат Бүгд Найрамдах намын Келли Лоеффлер, Дэвид Пердү нар байгаа аж.

Трампын хуульч Сидни Повелл сонгуульд булхай орсон маш олон баримт цугларч байгаа гэж ярилцлага өгсөн. Харин “Foxnews”-н Такер Карлсон “Сидни Повелл сонгуульд булхай орж байгаа гэсэн ч одоогийн байдлаар нэг ч баримт нотолгоо танилцуулаагүй. Уг баримтуудын талаар сонсох гэж би түүнд манай нэвтрүүлэгт орж ярилцахыг санал болгосон. Гэхдээ урилгыг маань хүлээн аваагүй” хэмээн шүүмжилжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 20, 2020 16:11

Зайл �######� трамп

Трамп зөв хүн
Трамп зөв хүн
11 сар 20, 2020 23:02

Трамп харагдаж байгаа шиг биш. Трамп энхийг эрхэмлэгч, хайрлагч нэгэн. Бүгд үзэн ядаж байгаа ш�##�тгаан нь түүний юу хийсэнийг хэвлэл мэдээлэлүүд дарж, түүний эсрэг үргэлж муу муухай т�##�ыг нь мэдээлээд байгаад учир нь байгаа юм. Трамп дайныг зогсоож ээж, эхнэр, аав, хүүхэд нь дайнаар битгий үхээсэй гэж, нефть, хар тамхи, зэвсгийн наймаанаас болоод цэргүүд нь битгий хохироосой гэж, хүүхдийн хулгайг зогсоож, хүүхдийн амь аварах ажил хийсэнийхээ төлөө мөнгөний эздэд үзэн ядагдаж байна. Тэд дайнаар х�##�хавчлан бүхий л муу муухай зүйлс хийдэг. инхэнх хүмүүсийг ядуу, "сохор" байлгахын тулд тэд өөрсдийн хэвлэл мэдээлэлээр дэлхий даяар түүний эсрэг байна.Байден булхайцсан, бүхий л муу муухай аргыг ялахын төлөө хэрэглэсэн. Авлиг�##� авч, бруу арга хэрэглэж гарч ирээд хүмүүсийн төлөө сайн сайхан юу хийнэ гэж?

Зочин
Зочин
11 сар 20, 2020 23:56

Тооллогдоогүй 5000 сан�##�ын хуудас олдсон гэнэ үү. Ямарч байсан сонгуулийн луйвар орсон гэдэг нь үнэн болж таарлаа. Бас компьютер худлаа тоолдог нь үнэн юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button