НИЙГЭМ

Ч.Болортуяа дэлхийн хэмжээний “Anti-Corruption Award 2020”-д нэр дэвшжээ

Transparency International олон улсын байгууллагын "Anti-Corruption Award 2020" буюу Авлигын эсрэг оны шилдэг шагналд нэр дэвшсэн дөрвөн хүний нэгд iKon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа нэрлэгджээ. Дэлхий даяарх 228 хүн болон институтийн санал болгосон 400 нэр дэвшигчээс ийнхүү дөрвөн хүний нэрийг дэвшүүлсэн байна.

Харин бусад нэр дэвшигчдийн хувьд,

  • Португалийн Элчин сайд, Европын парламентын гишүүн асан Ана Гомез,
  • Казахстаны үндэсний консерваторийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд проректор Ботакөз Копбаеба,
  • Афганистаны сэтгүүлч Заки Даряаби нар байгаа аж.

iKon.mn сайтын хамт олны хөндсөн төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийг өөрийн болон ашиг сонирхлын зөрчилтэй компаниуддаа хэрхэн дэмжлэг болгон авдгийг илчилсэн дата сурвалжилга нь 2018 оны сүүлээр цацагдаж 2019 онд энэ талаарх хэргүүдийн шалгалт үргэлжилж, 2020 онд УИХ-ын гишүүд эхнээсээ ял авч эхлээд буй.

Мөн тус сурвалжилгын дүнд Засгийн газрын хоёр гишүүн, нэг дэд сайд, Улсын Ерөнхий Прокурорын газар, Үндэсний Аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг хэд хэдэн төрийн байгууллагын удирдлагууд огцорсон билээ.

Шагналын эзнийг арванхоёрдугаар сарын 2-нд буюу Авлигын эсрэг олон улсын 19 дэх чуулганаар тодруулах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 15:50

Энэ шагн�##� чинь ийм амархан юм уу,

bat
bat
2020-11-20 16:32

naad huuhen chin TDB-iin luivar avilagiig yagaad bichdeggui yum bol gaihool baina.elbegdorjiin luivariin tuhai yagaad neg udaa bicheegui yum bol bas gaihool.za ta nar busdiin olood neg harchih baih oo.

Холбоотой мэдээ

Back to top button