НИЙГЭМ

Нислэг нь цуцлагдсанаар Европт хүнд байдалд орсон монголчууд Я.Содбаатарт хүсэлт илгээжээ

Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ГХЯ-ны сайд Энхтайван нарт хандаж хүсэлт гаргах нь

Франкфурт-УБ-н чиглэлийн 11 сарын 19-ны чартер нислэгт багтсан иргэд доорх хүндэтгэх шалтгааны улмаас нислэгийг 12 сарын эхний 7 хоногтоо багтаан аваасай гэж хүсэж байна. Сардаа ганц удаа нисдэг Франкфурт-Уб чиглэлийн энэ нислэгт Европын 28 улсаас монголчууд хамрагддаг бөгөөд бидний ихэнх хэсэг нь Франкфурт луу нисэх цуцлах багадаа сая төгрөгний өртөг бүхий боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалсан. Мөн европд 2 дахь ковидын давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ихэнх оронд хүнсний дэлгүүрүүд, банк, эмийн сан гэх мэт газруудаас бусад нь хаалгаа барьсан учраас Европд амьдарч байгаа монголчууд маань ажил олж хийх боломжгүй болоод байна.

11 сарын 19нд байраа хүлээлгэж өгсөн хүмүүс маань буудлууд хаалгаа барьсан тул өвлийн хүйтэнд хонох газаргүй болоод байна. Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, айлууд зочин хүлээж авахаа больсон тул нэгнийгээ толгой хорогдуулах айл олно гэдэг маш хэцүү. Монголд хийгддэгүй хагалгаанд ирээд буцах шаардлагатай хүмүүс  эмнэлгийн төлбөрөө цаашид төлөх боломжгүй болоод зарим нэг нь эмнэлгээсээ хөөгдсөн ба аль болох яаралтай эмчилгээгээ Монголдоо үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Оюутнуудын хувьд хичээл нь бүрэн онлайн болсонтой холбогдуулан оюутны байранд цаашид байрлах боломжгүй, мөн ажилгүй болсон байгаа.

Мөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүс уг нислэгт багтсан. Хамаг мөнгөө билет, тусгаарлалтанд шавхаад 2 бага насны хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна гэсэн эмэгтэй, мөн өрөө жирэмсэн, 3 бага насны хүүхдээ 70 гарсан ээж дээрээ үлдээгээд ирсэн ч ээжийнх нь бие муу байгаа тул хүүхдүүдийг нь асарч халамжлах хүнгүй дээрээ тулаад байна гэсэн хүмүүс бий. Европын бүхий л улсад цар тахал өдөрт хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа тул энд удах тусам өдийг хүртэл өөрсдийгөө энэ өвчнөөс хамгаалж ирсэн дээрх бүх иргэд уг өвчнөөр халдварлах магадлал ихэснэ гэдгийг анхаарч үзэж нэгэнт төлөвлөгдсөн нислэгээ яаоалтай татна уу.

Хүндэтгэсэн, Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-20 22:06

Энэ хүмүүсээ аваачээ. УОК-ын хариуцлагагуй байдлаас болж дотроо х�##�двараа �##�дчихаад, одоо энэ улсууд үйлийн үрийг нь үүрэх болж бна уу. Эсвэл тэр байгаа газарт нь түр хорогдох байр, хоол ундыг нь зохицуулж өгөөч.

Tsee
Tsee
2020-11-21 14:48

энэ тэргүүнд билет тусгаарл�##�танд мөнгөө барсан 2 хүүхэдтэй эмэгтэйд мөнгөн тусламж явуулаач.үүнд мэлэртээд байх юм байхгүй. цаг минуттай ур�##�даж мөнгө явуулах хэрэгтэй. эсвэл яг одоо зохицуулж эхэл. тэр гурав 1 шөнө гадаа хоноход л үрэгдэнэ. 1 шөнө битгий хэл 1 өдөр гадаа байхад ч үрэгдэнэ шүү дээ та минь.!!!!ээ

Холбоотой мэдээ

Back to top button