УРЛАГЭнтертайнмент

Энэ амралтын өдрүүдэд амжиж үзэх шилдэг олон ангит кинонууд

Коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай арга бол дархлаагаа дэмжиж, гэртээ байх. 2020 онд бүтээгдсэн драм, спорт, зөгнөлт, эротик, инээдмийн гээд өөр өөр жанрын, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Монгол улсад бүтээгдсэн 5 олон ангит киног танд санал болгож байна.

НЭГ: QUEEN’S GAMBIT – БЭРСНИЙ НҮҮДЭЛ

The Queen's Gambit - A review | ChessBase
  • Улс: АНУ
  • Он: 2020
  • Бүлэг: 1
  • Анги: 7
  • Жанр: Драм, спорт
  • Хаанаас үзэх: Netflix
  • Гол дүрд: Anya Taylor-Joy
  • Товч танилцуулга: Кентукки муж, 1957 он. Өнчирч хоцорсон 9 настай бяцхан охин Элизабет Хармон католик сүмийн асрамжинд очно. Тэнд Шайбелтай таниилцаж, шатар тоглож эхэлнэ. Бет шатар тоглох гоц авьяастайгаа олж мэднэ. Шатар түүний амьдрал эрс өөрчлөлтийг авчирч, олон тэмцээнд түрүүлж, нэр алдартай болохын хэрээр буруу зуршилд автах болно. Гоц авьяасын шанд нь ганцаардал дагалдаж ирнэ.

ХОЁР: START-UP – ГАРААНЫ БИЗНЕС

  • Улс: Өмнөд Солонгос
  • Он: 2020
  • Бүлэг: 1
  • Анги: 16
  • Жанр: Драм
  • Хаанаас үзэх: Netflix
  • Гол дүрд: Bae Suzy, Nam Joo-hyuk, Kim Seon-ho, Kang Han-na
  • Товч танилцуулга: Энэхүү кинонд өөр өөрийнхөө зорилгын төлөө тэмүүлэх залуучуудын тухай өгүүлнэ. Со Даль Ми бол Стив Жобс шиг өөрийн гарааны бизнесийг эхлүүлэхийг мөрөөддөг эмэгтэй. Нам Ду Сан бол математикдаа сайн нэгэн бөгөөд Самсан технологийг байгуулжээ. Залуучууд нэгдэж Солонгосын Цахиурын хөндийг үүсгэх мөрөөдөлтэй.

ГУРАВ: 30 DAYS 30 SEX – 30 ӨДӨР 30 СЕКС

  • Улс: Монгол
  • Он: 2020
  • Бүлэг: 1
  • Анги: 10
  • Жанр: Эротик драм
  • Хаанаас үзэх: VOO аппликейшн, VOO box
  • Гол дүрд: Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал
  • Товч танилцуулга: Удвал, Оргил хоёр анхны харцаар бие биедээ сэтгэл алдарсан ч Удвалын анхны хайрын эзэн Дөлөө, Оргилын нууц амраг Саруул нараас болж тэдний хайр бүтэлгүйтнэ.Тэд сэтгэл зүйчийн зөвлөгөөг даган 30 өдөр 30 секс хийж хайрын харилцаагаа аварч үлдэж чадах болов уу?

ДӨРӨВ: DARK - ХАРАНХУЙ

  • Улс: Герман
  • Он: 2017-2020
  • Бүлэг: 3
  • Анги: 26
  • Жанр: Триллер, шинжлэх ухааны зөгнөлт
  • Хаанаас үзэх: Netflix
  • Гол дүрд: Louis Hofmann, Karoline Eichhorn, Lisa Vicari
  • Товч танилцуулга: Германы Винден хотод нэгэн хүү ор сураггүй алга болж, үүнээс хойш хачин жигтэй үйл явдлууд удаа дараалан болж эхэлнэ. Дөрвөн гэр бүлийн нууцлаг холбоо, хотын хачирхалтай түүхийг өгүүлэх энэ кинонд цаг хугацааны аялал, өнгөрсөн одоо ирээдүйн холбоо, гэр бүл хоорондын нууц гэх мэт толгой эргэм, сонирхолтой үйл явдлууд гарна.

ТАВ: EMILY IN PARIS – ЭМИЛИ ПАРИСТ НЭГ УДАА

  • Улс: АНУ
  • Он: 2020
  • Бүлэг: 1
  • Анги: 10
  • Жанр: Романтик инээдмийн
  • Хаанаас үзэх: Netflix
  • Гол дүрд: Lily Collins
  • Товч танилцуулга: АНУ-ын Чикаго хотод амьдардаг 20 гаруй насны Эмилид Франц улсын Парис хотод ажиллаж амьдрах боломж олдоно. Франц хэл мэдэхгүй тэрээр Парисын маркетингийн компанид ажиллах хугацаанд олон саад бэрхшээл гарч ирнэ. Энэ нь Sex and the City цувралын бүтээгчдийн дараагийн уран бүтээл бөгөөд маш дэгжин, хөнгөхөн, хөгжилтэй үйл явдлууд гарах болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button