ДЭЛХИЙ

G20 орнууд хөгжил буурай улсуудад туслана

Хөгжил буурай улсуудад коронавирусийн тестэр, эм, багаж хэрэгсэл, вакцин зэргийг авахад нь туслах санхүүжилтийг Дэлхийн банк, “Gavi COVAX” байгууллага босгоод буй.

Харин өчигдөр (2020.11.21) Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 улсын удирдагч нар вакцин, тест гэх мэт зүйлсийг дэлхий дахины улсуудад эрх тэгш хуваарилна гэдэг амлалт өгчээ.

Саудын Арабын удирдан явуулж буй G20 уулзалтын эхний өдрийн голлох сэдэв цар тахлын улмаас гүн уналтад орсон дэлхийн эдийн засгийг 2021 онд хэрхэн сэргээх талаар байв.

“G20”-ийн удирдагч нар цар тахал баян ядуугийн ялгааг ихэсгэж магадгүй хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Францын ерөнхийлөгч Иммануэль Макрон  “Бид зөвхөн баян нь өөрсдийгөө вирусээс хамгаалан, хэвийн амьдралдаа буцаж орох боломжтой байх нөхцөл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй” хэмээн уулзалтын үеээр хэлжээ.

Ингэхийн тулд Европын Холбоо уузалтад оролцсон удирдагчдыг “ACT”, “Gavi COVAX” гэх мэт олон улсын вакцины төсөлд нэмж хөрөнгө оруулалт хийхийг уриалжээ.

Герман улс уг үйл хэрэгт 500 сая еврогийн хөрөнгө оруулалт, Орос “Спутник-V” вакцин нийлүүлж, БНХАУ вакцины тал дээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button