ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн хурдан аварга загас устах аюулд оржээ

 2019-03-23

Дэлхийн хамгийн хурдан аварга загас сүүлийн жилүүдэд устаж үгүй болох эрсдэлд хурдацтайгаар орох болжээ. Тус загасны мах болон сэрвээ нь өндөр үнэд хүрдэг учир загасчид ихээр агнадаг юм байна.

Судлаачид “богино сэрвээт мако” хэмээх тус аварга загас, бусад олон төрөл зүйлүүдийн хамт популяцийн доройтолд ороод байгаа тухай мэдээлсэн.

Нөхөн үржиж олшрохдоо урт удаан хугацааг зарцуулдаг дээрх төрлийн загаснуудыг худалдаа, зар сурталчилгааны зорилгоор их хэмжээгээр агнаж устгаж буй явдал олон орны хувьд ижил үр дагаварт хүргэж байгаа аж.

Цагт 40 миль хурдтай сэлдэг “богино сэрвээт мако” аварга загас одоогийн байдлаар ямар нэгэн загас агнуурын олон улсын байгууллагын хорио цээрт ороогүй байгаа. Гэвч популяци нь 60 хувь хүртэл буурч доройтсон зарим орнууд агнахыг хориглох тухай шийдвэрийг гаргаж эхэлж байгаа юм байна.

Тус загасыг түүний ойр төрөл болох “урт сэрвээт мако” аварга загасны хамт  Олон Улсын Байгаль Хамгааллын Нийгэмлэг “аварга загасны үхэл хорогдлын түвшингийн судалгаа” -нд хамруулсан байдаг.

Дээрх хоёр зүйлийн загаст заан, цэнхэр халим зэрэг устаж үгүй болох аюулд ороод байгаа амьтдын нэг адил “эмзэг”, “устах аюулд орсон” гэх тодотголыг тус байгууллага оноожээ.

“Судалгааны үр дүн биднийг цочроосон, гэхдээ гайхшруулж байгаа гэсэн үг биш. Удаан өсч торнидог, ховордсон хэрнээ агнахыг хориглох хуулийн заалтанд ороогүй эдгээр зүйлийн аварга загаснууд тун удахгүй устаж үгүй болоход хүрээд байгаа нь хамгийн аймшигтай” гэж ОУБХН-ийн аварга загас судлалын багийн тэргүүн профессор Николас Дулви хэлсэн байна.

Энэ оны эхээр “богино сэрвээт мако”-ийн сэрвээг бусад зарим ховордсон амьтдын эд эрхтнүүдийн хамт үнэ хаялцуулан худалдаалж байсан байна.

Хэрэв засгийн газар загасчлалын хэмжээнд хориг тавьж, хуулинд өөрчлөлт оруулбал мако болон устах эрсдэлд ороод байгаа нэр бүхий загаснуудад мэнд үлдэх боломж бий гэж үзэж буйгаа судлаачид хуваалцжээ.

М.ТЭНГИC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button