ЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах шийдвэр гаргалаа

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар дараах шийдвэр гаргалаа.

 Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэж, Банкны төгрөгийн заавал байлгах нөөц хэмжээг 2.5 нэгжээр бууруулж 6 хувьд тогтоох, хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.

Энэ нь ковид цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгч, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн дунд хугацаанд инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляци  оны аравугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд  2.6 хувьд хүрлээ. Ирэх саруудад инфляци суурь үнийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага зэрэг бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна.

Эдийн засаг, цар тахлын нөлөөгөөр эдийн засаг 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол хоёрдугаар улиралд уналт -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжирсан.

Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11 сар тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд, нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн зах зээлүүдийн үзүүлэлтүүд илэрхийлж байна.

Эхний вакцинуудын туршилд амжилттай өндөрлөж дуусах шатандаа орж байгаа ч цөөнгүй улс хоёр дахь болон гурав дахь давалгаа үргэлжилж эдийн засгийн цаашдын төлвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж байгаа мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулж, дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ.

Иргэд, аж ахуй нэгжүүдээс зээл, зээлийн хүүгээ хойшлуулах хүсэлтийг цахимаар хүлээж авч байна. Цаашдаа харилцагч нарынхаа зээл, хүүгийн хугацааг хойшлуулахын зэрэгцээ хүүүгийн хөнгөлөлт, дэмжих арга хэмжээ авах боломжийг банкинд гаргаж өгч байна. Яагаад гэвэл заавал байлгах нөөцийг суллаж байна. Ялангуяа ЖДҮ, уул уурхайн бус экспортод чиглэсэн аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй, эх үүсвэр гаргах боломжийг төв банкнаас гаргаж байгаа нь энэ эх үүсвэрийг ашиглан тодорхой зээлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж гарна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-25 23:45

Haan hergjeed bgn be bankuud chin shiid ireegvi bga gd hvleej awhku l bnleesh vg vildel 2chin zorood bn

Холбоотой мэдээ

Back to top button