ДЭЛХИЙ

Ази-Номхон Далайн улсууд дэлхийн хамгийн том худалдааны түншлэл бүрдүүллээ

15 улс дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарсан хамгийн том худалдааны эвслийг үүсгэсэн байна.

Өмнөд Солонгос, БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд мөн 10 Ази-Номхон Далайн улсууд нийлж “The Regional Comprehensive Economic Partnership (RCEP)” буюу “Бүс Нутгийн Эдийн Засгийн Eрөнхий Түншлэл”-ийг үүсгэжээ.

АНУ 2017 онд Ази-Номхон Далайн худалдааны гэрээнээс гарсан учраас уг түншлэлд ороогүй аж.

“RCEP”-ийн талаарх тохиролцоо сүүлийн найман жилийн турш яригдсаны эцэст хоёр долоо хоногийн өмнө ням гарагийн өдөр (2020.11.15) улсууд гэрээнд гарын үсгээ зурсан юм.

Гишүүн улсуудын тэргүүнүүд уг түншлэл цар тахлын улмаас учирсан хохирлыг нөхөх явдлыг хурдасгана гэж үзэж байгаа аж.

“RCEP” гишүүн улсуудынхаа импортын татварыг буулгах ажээ. Энэтхэг уг түншлэлийг байгуулах тохиролцоонд оролцож байсан боловч импортын татвар буулгах нь дотоодын компаниудад сөрөг нөлөөтэй байж магадгүй хэмээн болгоомжилсны үндсэн дээр өнгөрсөн жил гарчээ. Гэхдээ Энэтхэг хүсвэл гишүүн орон болж болох юм.

Түншлэлийг бүрдүүлж буй 15 улс Дэлхийн ДНБ-ий 29 хувийг бүрдүүлдэг аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button