СПОРТ

Триатлоны УАШТ-аас Ард санхүүгийн Ч.Ганхуяг хүрэл медаль хүртжээ

Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болж, түүхэндээ хамгийн олон буюу 307 тамирчин оролцлоо. Тэмцээний үеэр 2018 онд анх удаа улсын аварга болж байсан залуу тамирчин Ганбаатарын Амарсанаа, Бат-Оршихын Энхжин нар дахин түрүүлж, Монгол Улсын спортын мастерийн болзол хангасан юм.

16 настай Б.Энхжин Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль (элит эмэгтэй болон багийн буухиа) хүртсэнээр Монгол Улсын спортын мастер цолд хүрсэн бол ноднин триатлон, акуатлоноор хос алтан медаль зүүсэн 17 настай Г.Амарсанаа энэ удаа хоёр алт (элит болон U19 ангилалд), нэг хүрэл (багийн буухиа) медаль зүүв.

Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд манай улсын шилдэг триантлончид бүгд оролцсноос гадна Иокохамгийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс оролцсон билээ. Үүнээс  Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг 40-49 насны ангилалд гуравдугаар байранд орсон байна.

УАШТ-2019-ий дүн

Эрэгтэй элит ангилал (21 тамирчин):

1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд

2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45

3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22

4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31

5. А.Хэнтий (Ironman) 1.13:40

6. Т.Алекс (Виста) 1.14:54

7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04

8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02

9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40

10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03

Эмэгтэй элит (6 тамирчин):

1.Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд

2.О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23

3.Б.Ариунзаяа (Эрдэнэт) 1.34:55

4.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37

5.Э.Амина () 1.49:45

Багийн буухиа (9 баг):

1.Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15

2.Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05

3.Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33

U19 хөвгүүд (20 тамирчин)

1.Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд

2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22

3.П.Ханмөнх (Ironman) 1.13:31

U19 охид (2 тамирчин)

1.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37

2.Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56

U15 хөвгүүд (27 тамирчин)

1.С.Содмандах (Төв бассейн) 24:40

2.Т.Алекс (Виста) 24:51

3.Г.Галбадрах (Хангарьд) 25:01

U15 охид (6 тамирчин)

1.О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43

2.Г.Номуунаа (Виста) 31:03

3.Б.Марал (Виста) 32:21

Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин)

1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55

2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19

Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин)

1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37

2.Э.Амина (Жардин) 1.49:45

3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19

Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин)

1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04

2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06

3.Л.Батбаяр (Булган) 1.25:28

4.Э.Батмөнгөн (Дотоод хэргийн их сургууль) 1.27:03

Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин)

1.Б.Ариунзаяа (Эрдэнэт) 1.34:55

2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00

Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин)

1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50

2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59

3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41

Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин)

1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49

Try-Tri эрэгтэй (89 тамирчин)

1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31

2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04

3.Д.Есүхэй (Ironman) 22:12

Try-Tri эмэгтэй (12 тамирчин)

1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06

2.У.Энх-Ану (Cube Mongolia)

3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button