ДЭЛХИЙ

Трампын багийнхан хуульч Сидни Повеллтэй харилцаагаа таслав

Трампын хуульч Сидни Повелл сонгуульд булхай орсон олон баримт цуглуулж байна хэмээн ярилцлага өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл өнгөрсөн ням гарагийн өдөр (2020.11.22) Трампын баг түүнтэй харилцаагаа таслав. Ерөнхийлөгчийн хувийн өмгөөлөгч Рүди Жулиани “Сидни Повелл өөрийн хүслээр авирлаж байна. Тэр Трампын өмгөөлөгчдийн багт байдаггүй. Мөн ерөнхийлөгчийн хувийн хуульч биш” хэмээжээ.

Дональд Трамп арваннэгдүгээр сарын 14-ний өдөр твиттер хуудастаа хатагтай Повеллыг сонгуулийн дүнтэй тэмцэж буй багийн гишүүн гэж жиргэсэн. Мөн өнгөрсөн пүрэв гарагийн өдөр (2020.11.19) Повелл, Жулианитай хамт сонгуулийн булхайн тухай хэвлэлийн бага хуралд оролцсон юм.

Уг хэвлэлийн бага хурлын үеэр Повелл өмнөх шигээ баримтаа огт дэлгэлгүйгээр “Dominion” компанийн санал тоолох машин Трампад очих ёстой байсан саналыг Байдэнд тооцсон гэдгээ хэлсэн юм.

Харин “Dominion”-ы төлөөлөгч Майкл Стил “Foxnews”-д ням гарагийн өдөр (2020.11.22) өгсөн ярилцлагадаа “Dominion бол нам бус Америк компани. Бидний машин нэг нэр дэвшигчээс нөгөөд санал шилжүүлэх огт боломжгүй” хэмээсэн байна.

Хатагтай Повелл,  Жулианигийн бага хурлын дараа “Өнөөдрийн хэвлэлийн мэдээг би ойлгож байна. Гэхдээ би саналаа хулгайд алдсан хүмүүсийг төлөөлсөөр байх бөгөөд тун удахгүй шүүхэд зарга гаргана” гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button