ДЭЛХИЙ

Викинг Скай хөлөг онгоцны 1300 зорчигчийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна

 2019-03-25

Бямба гаригт Норвегийн 1300 зорчигчтой хөлөг онгоц далайн шуурганы улмаас хөдөлгүүрт нь асуудал үүсч тусламж дууджээ. Тусламжийн дагуу онцгой байдлын аврагчид очиж зорчигчдыг аврах ажиллагаа явуулсан байна. 
Өмнөд Норвегийн аврах ажиллагааны төвийн Хэвлэлийн төлөөлөгч Боргхилд Элдоин хэлэхдээ “Викинг Скай хөлөг онгоц бямба гаригт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж онгоцонд ямар нэг асуудал үүссэн хэмээн бидэнд дохио илгээсэн. Норвегийн баруун эргийн Хастадвикад байрлах энэ хэсэгт аврагчид хүрч очихын тулд 6-8 метр өндөр далайн давалгаатай тулгарч байлаа. Тиймээс нисдэг тэрэг хөөргөхөөс аргагүйд хүрсэн. Ингэхдээ нисдэг тэргээр аврагч болон нэгээс илүүгүй хүн зөөхөөс аргагүй болж байв. Хэр удаан үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байсан” гэжээ. 

Хөлөг дээрх Өмнөд Калифорнийн зорчигч Алексус Шепард хэлэхдээ өөрийг нь хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлэхийг зургаан цагийн турш хүлээж байна гэв. Хөлөг онгоц асуудалд орох үед зорчигчид маш тайван байж, бие биедээ хоол хүнсээр туслаж байжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар хөлгийн зорчигчдын дийлэнх нь Их Британи болон АНУ-ын иргэд аж .Аврагчид бямба гаригийн шөнө гэхэд хөлөг онгоцноос 115 зорчигчийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд найман хүн хөнгөн байдлаар бэртсэн аж. Хөлөг онгоцны нэг л хөдөлгүүр ажиллаж байгаа тул цаашид дахин хүн бэртэж болзошгүй хэмээн аврах албаныхан хэлж байлаа. Аврах багийнхнаас үлдсэн хөдөлгүүрүүдийг салгахыг оролджээ. Ингэснээр ажиллаж буй ганц хөдөлгүүрээ ашиглан боомт руу явж чадвал зорчигчдыг аюулгүй эрэгт хүргэж болно хэмээн тооцоолж байв. Гэсэн ч эхний ээлжинд хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд онгоцыг жолоодохгүй байсан нь дээр гэж үзсэн хэмээн албаны хүмүүс хэлсэн юм. 
Иймээс эхний ээлжинд таван нисдэг тэрэг болон аврах завь илгээж зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Олон цаг уйгагүй ажилласаны хүчээр одоогийн байдлаар 400 гаруй зорчигчийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим албаныхны хэлж буйгаар аврах аижллагаа удааширсан нь эхний ээлжинд хөлөг онгоцны тавцан дээрх аюулгүй байдлыг хангах шаардлага үүссэн хэмээн тайлбарлажээ. Уг хөлөг онгоц нь “Викинг Оушн Круйсис” компанийн “Викинг Скай” нэртэй хөлөг онгоц бөгөөд 2017 онд 930 зорчигч хүлээн авах зориулалтаар бүтээгдэж байжээ. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button