Нийгмийн

АТГ: АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авсан

Өнөөдөр /2019.07.29/ АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

АТГ-аас олон нийтийн анхаарлын төвд орсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын хэргийг мөрдөж буйг та бүхэн мэднэ. 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой,  834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78-ыг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 хэргийг нь хаах саналтай, 51-ийг нь харьяаллын дагуу тус тус шилжүүлсэн байна. 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдтгэлзүүлж, 384 хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажил явуулж байна. Хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна.

 2019 оны эхний хагас жилд 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Зарим хэрэг шүүхээр эцэслэгдэж шийдэгдээгүй байгаа үед олон нийтийн дунд байгууллагын үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлсэн, мушгин гуйвуулсан улстөржүүлсэн мэдээллүүд ихээхэн гарах болсон. Үүнийг зарим улстөрчид ашиг сонирхлын үүднээс олон нийтийг төөрөгдүүлэн, хэрэг шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх ажиллагааг ил цагаан тогтмол хийдэг боллоо. Энэ нь хэргийг шударгаар үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад учруулах гэсэн төөрөгдүүлэх гэсэн оролдлого гэж бид харж байгаа. Энэ мэтээр худал ташаа мэдээлэл түгээх нь АТГ-г улстөрийн нөлөөнд орсон мэтээр, иргэдийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах гэсэн зорилготой гэж харагдаж байна. Иймд зарим хэргүүдийг проркурорын зөвшөөрөлтэй, зарим нотлох баримтуудын хамт олон нийтэд мэдээлж байх шаардлага бий.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ 17 ШҮҮГЧТЭЙ ХОЛБОГДОХ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд шилжүүлсэн, хувьцаа худалдан авах гэрээтэй холбогдуулсан мөн эрх шилжүүлэх тухай гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талынхан нэр бүхий шүүгчдэд хахууль өгсөн гэх хэрэгт тус газраас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан зарим нөхцөл байдлыг ҮБЗ-д танилцуулсны үр дүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдтгэлзүүлж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгийг хууль ёсны болохыг баталж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй болохыг харан, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр  57 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

Авлигатай тэмцэх газраас Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан нь байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа зохион байгууллаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас нийт 57.5 сая төгрөг хахуульд авсан нь тогтоогдсон. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийх явцад “Эрдэнэс тээвэр” ХХК-аас хахуулиар авсан 25 сая төгрөгийг илрүүлжээ.   

Ийнхүү Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасаж, 6550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5сая төгрөгийг улсын орлого болгов.

https://www.facebook.com/406345039710131/videos/672155496597634/

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАР 1 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОГТООГДСОН

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх хэргийг шалгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тушаалтнууд болох Э.Аззаяа,  Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Агвандан нар нь Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох импортлох зөвшөөрөл олгох үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаан хясан боогдуулах аргаар 1 тэрбум орчим төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхоны ... тоот орон сууцанд нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг 20 мянган юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэх хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.1 сая төгрөг зэргийг хураан авсан.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 21:44

Sale Doxycycline Low Price Order Now Zentel Best Website C.O.D. Mastercard On Line [url=http://cialibuy.com]cialis 20mg price at walmart[/u

Холбоотой мэдээ

Back to top button