ДЭЛХИЙ

Хятадын тал Австралийн нүүрсийг тойруу утгаар муучилжээ

Өчигдөр /2020.11.25/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Австралийн нүүрсийг тойруу утгаар муучилжээ.

Тодруулбал, сэтгүүлч түүнээс Австралийн нүүрсний импортод түр хориг тавиад буй асуудлыг тодруулсан байна. Үүнд хариулахдаа “Сүүлийн үед манай улс импортын нүүрсэндээ чанарын үнэлгээ хийдэг болсон. Үр дүнд нь зарим импортын нүүрс байгаль орчинд ээлтэй байдлаараа стандартад нийцэхгүй байгааг олж харсан” гэжээ.

Албан байдлаар хэлэлцээ хийгдээгүй ч одоо хүртэл БНХАУ-ын үйлдвэрүүд Австралийн нүүрсийг ашиглахгүй байгаа. Боомт орчимд олон тооны нүүрс ачсан усан онгоцнууд хэдэн сарын турш зогсчихоод буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button