НИЙГЭМ
Дархан-Уул: Нэг өрхөөс нэг хүнийг шинжлэхэд хоёр хүнээс халдвар илрээд байна

Дархан-Уул аймгийн онцгой комисс мэдээлэл өгч байна.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал коронавирусийн хоёр шинэ тохиолдол батлагдсан талаар ярилаа.
Тодруулбал, “Бид нэг өрхөөс нэг хүнийг шинжлэх шинжилгээг зохион байгуулж эхэлсэн. Одоогоор 23 мянган өрхөөс 18 мянга орчим өрхийг шинжлээд байна. Ингэхэд эхний байдлаар 1800 хүний шинжилгээний хариу гарсан. Тэдний дунд хоёр хүний хариу эерэг гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Дөнгөж эхний 2600 багцын инжилгээний хариу гарахад байдал ийм байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.
Тэд нэг өрхөөс нэг иргэнийн шинжлэх ажлын хүрээнд 28 мянган өрхийг хамруулах юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатарт бас тэгж хийгээчээ!!
Сэлэнгийн Хүдэр сум руу идшиндээ явмаар байна. Ямар арга хэмжээ авах вэ?