ДЭЛХИЙ

Эцэст нь Ши Жиньпин Жо Байдэнд баяр хүргэлээ

“Xinhua” агентлагийн мэдээлснээр өчигдөр (2020.11.25) Ши Жиньпин Жо Байденд АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. Харин Дональд Трампад 2016 оны арван нэгдүгээр сарын есөнд буюу сонгуулийн дараагийн өдөр Ши баяр хүргэж байсан түүхтэй.

БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Ван Вэнбин арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Байдэнд баяр хүргэж байсан бол Ши өчигдрийг хүртэл хүлээв.

Ерөнхийлөгч Трампын засаглал дор АНУ-БНХАУ хоорондын харилцаа хэдэн арваны турш үзэгдээгүй хэмжээнд дордсон. Худалдааны дайн, Өмнөд Хятадын Тэнгис дэхь асуудал, оюуны өмчийн хулгай гэх мэт олон тооны зөрчил үүссэн.

Байденд хүргэсэн мэндчилгээндээ Ши Жиньпин дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд сайн харилцаа тогтох нь хоёр улсын иргэдийн хүсэл эрмэлзэл төдийгүй дэлхий дахины хүлээж буй зүйл хэмээсэн гэж “Xinhua” агентлаг мэдээлсэн юм.

Байдены засгийн газарт томилогдсон нэгэн эрхэм “Ерөнхийлөгч Ши болон баяр хүргэсэн бусад дэлхийн удирдагч нарт талархъя” хэмээжээ.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Байден Хятадтай хатуу ярихаа амлаж, өмнө нь нэг бус удаа Ши Жиньпинийг хүний эрх зөрчдөг “дээрэмчин” гэж байсан юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button