НИЙГЭМ

Өнөөдөр зохиолч Г.Аюурзана 50 нас хүрч байна

Өнөөдөр /2020.11.26/ зохиолч Г.Аюурзанын төрсөн өдөр тохиож байна.

Тэрбээр 1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд, "Бясалгал” шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч” богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн”, "Цагаан Хар Улаан”, "Судасны чимээ”, "Сахиуст Хангайн нууц”, "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)”, "Сүнсний томьёо” романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно.

Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.

Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулж, мөн "Монголын нууц товчоон”-ыг өөрийнхөөрөө тайлбарласан "Тэнгэрийн судар” хэмээх судалгааны эсээ хэлбэрийн номоо олны хүртээл болгосон.

Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг, орос хэлт буриад яруу найрагч Сергей Тумуровын "Хүннү ууланд нойрсогч өвс” түүврийг тус тус орчуулжээ.

Намтрыг Г.Аюурзанын сайтаас авч ашиглав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
2020-11-27 07:14

Аюурзандаа төрсөн өдрийн мэнд хүргэж онгод нь оргилж бургилаж байхыг ерөөе. 50 нас з�##�уу нас шүү.

Зочин
Зочин
2020-11-27 19:52

САЙХАН НЭРТЭЙ ДАРЖИН ЗОХИОЛ РОМАН ХУУЛАГЧ НАРЫН ЭХЛЭЛ ШИНЭ ҮЕИЙН ТОЛГОЙЛОГЧ АХДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД. АЮУРЗАНА МИНЬ ИНГЭЖ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ШҮҮДЭРЦЭЦЭГҮҮДИЙН НЭГ БОЛЖ БАЙХААР ОРОС ХЭЛНЭЭС ХЭДЭН САЙХАН ОРЁИН ЦАГИЙН ЖИНХЭНЭ РОМАН ОХЧУУЛЖ СУУСАН НЬ ДЭЭРДЭЭ.Ядаж бусад хуулан бичигч романч нартай үлгэр болно. Говь Алтайн 2 маанаг авгай чинь бүүр хурцдаад Сутай уул Хотолун гээд кино гээд б�##�арсан явна.

Зочин
Зочин
2020-11-28 13:17

ӨӨРТӨЙ ГҮН ОВОГ АВСАН УГ НЬ ҮНЭНДЭЭ ХАРЦ ГАРАЛТАЙ ЮМ . МЭНДЭЛСЭН ӨДРИЙН МЭНД ХАРЦ МАЛЧИН ОВГИЙН САРЛАГЧИН АЮУРЗАНАДАА. Олигтой хүн уншихаар ном бичээрэй мөнгө цагийн гарз юм эрээчээд тэрийг нь авахгүй болхоор оюуны тура�##� ланд их авдаг оркууд гээд ба�##�аад байсан. Ландаас илүү сонирхол татсан уншвартай юм бичээрэй .

Холбоотой мэдээ

Back to top button