ДЭЛХИЙ

Израйлийн төвд Газын зурвасаас бөмбөг хаялаа

Газын зурвасаас илгээсэн пуужин даваа гарагийн өглөө Израйлийн төв хэсэгт дэлбэрч, долоон хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын цагдаагийн алба мэдээллээ.

Энэ явдлын ард Хамас цэргийн бүлгэм бий гэж тэд батлав. Тус улсын Тел Авив хотын хойд хэсэгт оршдог Мишмерет дүүргийн газар нутагт уг бөмбөг дэлбэрсэн аж. Энэ нь 2014 оноос хойш Хамас бүлгэмийн Израйль руу илгээсэн пуужингуудаас хамгийн хол зайг туулсанд тооцогдож байгаа юм байна.

Гэмтсэн долоон хүний дотор 60 настай эмэгтэй, 12 настай охин болон хоёр нялх хүүхдүүд байсан бөгөөд тэд түлэгдэж, цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. 

“Энэ бүх үйл явдлын дараа ийм зэргийн бэртэл, гэмтлүүд гараад зогссон нь гайхамшигтай хэрэг” гэж хэргийн газар өөрийн биеэр ажиллаж байсан Израйлийн МДА эрүүл мэндийн бүлгэмийн ахлах эмч Эли Бин хэлсэн байна.

Пуужингийн дэлбэрэлт 75 миль газар нутгийг хамарсан бөгөөд уг бөмбөгийг Хамасчууд Газын зурваст загварчлан бүтээсэн тухай Израйлийн онцгой байдлын хурлын дарга Мика Липшитц мөн хэлжээ. Тэр уг пуужинг зориуд илгээсэн эсэх дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй юм.

Одоогийн байдлаар уг хэрэг явдалд хэн хариуцлага хүлээх ёстой нь тодорхой болоогүй байна.

Израйлийн зүгээс Газын зурвастай хиллэдэг Эрез болон Кэрем зөрлөгүүдийг хаасан нь тэндхийн загас агнуурын бизнес хийх газар нутгийн хэмжээг хязгаарласан явдал болсон юм. 

Даваа гарагийн дэлбэрэлтээс бараг таван жилийн өмнө Газын зурвасаас анхны галт пуужин Израйлийн нутагт буусан нь ямар ч хохирол учруулж байгаагүй. Харин хариуд нь нутгийн онцгой байдлын газар агаарын довтолгоо хийж байсан удаатай.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаняху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар айлчлал хийж явахад нь уг дэлбэрэлт тохиолоо. Ерөнхий сайд айлчлалаа хугацаанаас нь өмнө цуцалж нутаг буцна гэдгээ илэрхийлсэн. 

“Би хэдхэн цагийн дотор ерөнхийлөгч Трамптай уулзчихаад гэртээ харьж, зайлшгүй арга хэмжээг даруй авч хэрэгжүүлнэ” гэж Нетаняху хэлсэн байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button