ДЭЛХИЙ

“КОВИД-19”-ийн дархлаа зургаан сараас удаан хугацаанд тогтдог байж магадгүй

Цар тахлын хоёр дахь давлагаа дэлхий даяар өрнөж буй энэ цаг үед эрдэмтэд нэг шинэ зүй тогтлыг тэмдэглэж авчээ. “КОВИД-19” тусаад эдгэрсэн хүмүүст дархлааны уургууд болох эсрэг биеүүд зургаан сар өнгөрсөн ч олджээ.

Үүний талаарх судалгааг эрдэмтэд энэ сарын 5-ны өдөр “bioRxiv” сайтад нийтэлсэн байна.  Гайхалтай зүйл нь эдгээр уургуудын коронавирусийн эсрэг үйлчилгээ илүү хүчирхэгжсэн байж. Үүнийг халдварын шинж тэмдэг арилсны дараа гэдсэнд үлдсэн коронавирусийг ашиглаж, дархлааны систем эсрэг биеүүдээ сайжруулсан байх магадлалтай хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.

Уг судалгаанд Рокфеллерийн их сургуулийн дархлаа судлаач Жулио Лорензи  оролцсон бөгөөд “КОВИД-19”-ийн шинж тэмдэг илрээд нэгээс зургаан сар болж буй 87 хүний эсрэг биеийг судалсан байна.

Судалгаагаар эсрэг биеүүд мутацид орсон коронавирусийг таньж байсан аж. Мөн удаан хугацааны дархлаа тогтоож эсрэг бие үүсгэдэг B эсүүд 21 хүний цусанд тогтвортой байжээ.

Мөн B эсүүд “КОВИД-19” тусаад эдгэрсэн хүмүүст зургаан сараас удаан хадгалагдах боломжтойг илтгэсэн өөр судалгаанууд ч нийтлэгджээ. Тухайлбал энэ сарын 16-ны өдөр “bioRxiv”-д нийтлэгдсэн нэгэн судалгааны урьдчилсан хариугаар B эс болон дархлаа тогтоцод оролцдог T эс цусанд цөөрөх процесс удаан явагддаг аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button