НийгмийнНИЙГЭМ

Иргэд газартай холбоотой найман төрлийн үйлчилгээг “Egazar” аппликейшнээр авах боломж бүрдлээ

Хэд хоногийн өмнө Ар гүнтийн нэлээд цаахна амьдардаг нэг ах маань утсаар холбогдоод “Хөл хорионы улмаас гэрээсээ гарах боломжгүй байна. Хэд хоногийн өмнө дүүргийнхээ газар зохион байгуулалтын албанд нэг өргөдөл өгсөн юм сан. Юу болж байгаа бол” гэж асуув. Тэгснээ “Өргөдөл хүлээж авсан хүн надад нэрийн хуудсаа өгсөн юм. Даанч хайгаад олдгүй ээ. Болдог сон бол ганцхан кнопон дээр дараад өргөдлийн минь хариу гарсан эсэхийг шалгачихдаг ч болоосой” гээд толгой сэгсрэв. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба иргэдэд хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд “Egazar” аппликейшн нэвтрүүлснийг ах минь мэдээгүй мунгинаж суусан нь энэ.

Өргөдлийнхөө хариуг гарсан эсэхийг шалгахын тулд бүр гурван ч удаа дүүрэг дээрээ очиж. Улаанбаатарын түгжрээнд гацан, олон цаг дугаарлан зогсон байж газрын үйлчилгээ авдаг үе ард хоцорсныг уншигч та анзаарсан уу. Өргөдөл илгээх, хариугаа шалгах, газрын төлбөр төлөх, эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газрын мэдээлэл зэрэг газартай холбоотой найман төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой. Өнөөх ах минь цай уух зуураа өргөдлөө шалгаад, шийдвэрлэгдсэнийг нь мэдсэн гээд бодохоор догь байгаа биз.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд жилд дунджаар 75.000 өргөдөл, гомдол ирдэг. Эдгээрийг 223-хан албан хаагч хүлээн аван, шийдвэрлэдэг гэхээр хэр ачаалалтай ажилладаг нь илт. “Egazar” аппликейшныг нэвтрүүлснээр энэ бүхнийг шийдвэрлэж чадлаа. Ингэснээр иргэдэд ч явдал чирэгдэлгүй, илүү хялбар боллоо.

Үүний сацуу иргэд төрийн нэг үйлчилгээг авахад дунджаар хоёр цаг, 30 минут зарцуулдаг. Замын түгжрэл, төрийн албаны ачаалал гээд олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Газартай холбоотой, иргэдэд хамгийн их хэрэгтэй найман төрлийн үйлчилгээг цахимжуулж, гар утсаараа авах боломж бүрдүүлсэн нь өнөө цагт чухлын чухал. Төрийн ганцхан үйлчилгээ авахын тулд хэн олон цаг түгжрэн, үл ойлголцол, бухимдал, хүнд сурталтай нүүр тулахыг хүсэх билээ.

“Egazar” аппликейшн дотроо:

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

1.Нэгж талбар

2.Өргөдөл шалгах

3.Хүсэлт илгээх

4.Миний газрууд

5.Хаяг замчлал

6.Төлбөр татвар гэсэн үндсэн бүтэцтэй.

E-gazarаппликейшны талаар хэн юу хэлэв

А.Энхманлай:

(Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга)

Манай байгууллагад жилд дунджаар албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 75.000 орчим өргөдөл, гомдол ирдэг. Гэтэл манай байгууллага найман хэлтэстэй, 223-хан алба хаагчтай. Үүнээс болж ажлын ачаалал нэмэгдэн, иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх хугацаа удааширдаг. Сүүлийн үеийн технологийг ашиглан, цахим болгож үүнийг өөрчлөх гарц олсон нь “Egazar”. Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд аль болох амар хялбар, түргэн шуурхай хүргэхийн тулд цахим хэлбэрт шилжүүлсээр байгаа. “Egazar” аппликейшныг нэвтрүүлснээр иргэд газартай холбоотой найман төрлийн үйлчилгээг гар утаснаасаа хоёрхон минутын дотор авах боломж бүрдлээ.

Г. Батзориг:

(Сонгинохайрхан дүүргийн ГЗБА-ны дарга)

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас цар тахлын хөл хорионы үед иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, дараалалгүй, хүндрэлгүй болгох үүднээс “Захиа илгээх” үйлчилгээ болон Нийслэлийн ГЗБА-наас хэрэгжүүлж байгаа “И-газар” аппликейшныг ашиглаж байна.

Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 43 хороо, 350 мянган иргэнтэй, 120 мянган га газартай. Өдөрт тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаар 400-500 хүн үйлчлүүлж, тэдэнд 22 албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлдэг.

Гэтэл газрын харилцаатай өргөдөл өгөх, хэрхэн шийдвэрлэгдсэн хариугаа авахын тулд хамгийн алслагдсан хорооноос, 80 гаруй километрийн алсаас зорин ирэх иргэд ч цөөнгүй байна. “И газар” аппликейшн ашиглалтанд үүнийг хялбархан шийдэх боломж бүрдлээ.  

“Egazar” аппликейшныг ашиглах заавар

“Egazar” аппликейшныг ашиглан төлбөр төлөх заавар

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-28 14:32

Энэ апп татаад РДугаараар нэвтрэх гэсэн чинь бүртгэлтэй бна гэх юм???

Алтанцэцэг
Алтанцэцэг
2020-11-28 21:48

Bichig barimtaa garsanniig shalgah gheer Qr kod neheed bh yum yj chalgah we

Холбоотой мэдээ

Back to top button