ДЭЛХИЙ

“Fucking”-ы иргэд тосгоныхоо нэрийг солихоор санал хурааж байна

Дэлхий даяар хачирхалтай нар бүхий тосгон, суурингууд бишгүй. Үүний нэг бол Австралийн Салзбүргээс хойд зүгт 33 км зайд байрладаг “Fucking” тосгон юм.

“Fucking” тосгоныг МЭ 6 онд Бавар гаралтай язгууртан Фоко үүсгэн байгуулсан хэмээн үздэг. Гэхдээ тус тосгоныг  тухай түүхэн бичвэр 1070 онд л бичигдэж байжээ. Тосгоны эзнийг латинаар “Adalpertus de Fucingin” гэдэг байсан бөгөөд он цаг өнгөрсөөр 1030 онд тосгоны нэрийг “Fukching”, 1532 онд “Fugkhing” болж эцэст нь 18-р зуунд “Fucking” болжээ.

“ing” төгсгөл эртний Герман хэлэнд үндэс үгэндээ харъяалагддаг хүмүүсийг илтгэдэг бөгөөд “Fucking” нь Place of Focko’s people буюу Фокогийн хүмүүс амьдардаг газар гэсэн утгатай юм байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Салзбүргт байрладаг байсан Англи, Америк цэргүүд тус тосгоны нэрийг анзааран зорьж очоод янз бүрийн поз аван зураг татуулж байжээ. Тосгоны иргэд Англиар ямар утгатай нэр болохыг мэддэггүй байсан учир ихэд гайхширдаг байсан аж.

Уг тосгоны зуу гаруй иргэд Англи хэлтэй жуулчдаас залхаж нэрээ солихоор шийджээ. Дараа жилээс эхлэн тус тосгоныг “Fugging” гэж нэрийдэх аж.

“Fucking” байрладаг Тарсдорф дүүргийн захирагч Андреа Холзнер “Тосгоны нэрийг сольж байгаа гэдгийг баттай мэдэгдье” хэмээжээ.

Эх сурвалж: New York Post

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-28 23:38

Австр�##�ид "С�##�збург" гэдэг хот байхгvй. Герман хэлний тухай ярьж байгаагаас чинь харахад Австр�##�и биш АВСТРИ байна. Тиймд хотын нэр ЗАЛЦБУРГ (Salzburg). Ингэж тив �##�гасаж андуурна гэдэг чинь харанхуйн хар гай.

болор
болор
2020-11-29 00:55

австрaли гэнэ үү... ямархуу мэдлэгтэй нөхөр үүнийг бичээ вэ

Зочин
Зочин
2020-11-29 10:11

Aвстрийн salzburg шүү.орчуулахдаа буруу харсан юм байлгүй дээ арайч ингэж андуурмааргүй юм

Холбоотой мэдээ

Back to top button