ДЭЛХИЙ

Хиймэл оюун ухааны төслүүд Английн Засгийн Газраас 20 сая фунт стерлингийн шагнал авчээ

Өвчтнүүдэд ямар эмчилгээ хамгийн сайн тохирох тал дээр эмч нарт зөвлөгөө өгдөг хиймэл оюун ухааны систем тэргүүтэй төслүүд Английн Засгийн Газраас 20 сая фунт стерлингийн шагнал авсан байна.

Энэ шагнал гоц математикч, хиймэл оюун ухааны хөгжилд зүтгэж байсан Алан Тюрингийн нэрээр нэрлэгдсэн “Тюрингийн Эвсэл Төсөл”-ийн нэг хэсэг аж. Шагналын мөнгийг Англи даяар их сургуулиудад явагдаж буй хиймэл оюун ухааны 15 төсөлд хувааж өгөх аж.

Тус төслүүдэд мэргэжлийн хүн шийдвэр гаргах шаардлагатай асуудлуудыг шийдэж чадах хиймэл оюун ухаан ашиглах программууд багтаж буй. Тухайлбал хорт хавдрыг эмчлэх илүү үр дүнтэй аргууд, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх оролдлогыг дэмжих гэх мэт зорилоготой төслүүд байгаа юм.

Хүний цаг шаардаж хийдэг зүйлсийг хиймэл оюун ухаан хавьгүй хурдан, алдаа бага, үр дүн өндөртэй хийснээр бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж болно.

Эмчийн туслах төслийг “Imperial College London”-ы профессор Алдо Файсал удирдаж байгаа ажээ. Тус төсөл эм бичих, эмийн тунг өөрчлөхөд эмч нарт туслаж ажлын ачааллыг бууруулах зорилготой юм.

Өөр нэгэн төсөл ашиглаж хорт хавдрыг үүсэж, биед тархахаас өмнө илрүүлэх хиймэл оюун ухаан бүтээх зорилготой. Үүнийг “University of Manchester”-ын профессор Кристоффер Яау удирдан явуулж байгаа ажээ.

Шинжлэх ухааны сайд Аманда Соллоуэй уг явдлыг тохиолдуулж “Англи бол хиймэл оюун ухааны мэндэлсэн газар, иймд бид ирээдүйн Алан Тюрингүүдэд зориулж Англи улсыг уг технологийн салбарт тэргүүлэх хэрэгслүүдээр хангах үүрэг оногдож байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-29 16:14

Хурдан хөгжөөсөй ! Удаан байна !

Холбоотой мэдээ

Back to top button