НИЙГЭМ

“QR кодтой автомашинууд ноцтой зам тээврийн ослууд гаргаж байна”

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын  гишүүн С.Энхтөр мэдээлэл өглөө.

Үүгээр өнөөдрийн байдлаар 22 мянга 357 тээврийн хэрэгсэл QR код авч, хөдөлгөөнд оролцож буй талаар ярилаа. Мөн маргаашаас эхлэн тусгай зөвшөөрөл бүхий 13 чиг үүргийн байгууллагад ашиглагддаг ч хувь хүн дээр бүртгэлтэй автомашинуудад QR код олгож эхэлнэ хэмээснийг бид мэдээлсэн.

Тэгвэл ойрын өдрүүдэд гарч буй зам тээврийн осол аваарын талаар С.Энхтөр “Улаанбаатар хотод хөдөлгөөний эрчим сийрэг байна. Автомашинууд дунджаар 34-45 км/цагийн хурдтай зорчиж байна. Ойрын өдрүүдэд цас их орсон. Ингэхээр QR кодтой автомашинууд сийрэг хөдөлгөөнд, хальтиргаатай зам дээр ноцтой зам тээврийн осол гаргаж байна. Иймд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг үүгээр дамжуулан уриалж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Н.Отгонбаатар
Н.Отгонбаатар
2020-12-28 09:43

Улаанбаатар төмөр зам

Зочин
Зочин
2020-12-28 09:46

QR код авах

Зочин
Зочин
2020-12-28 09:47

4848уаа

Холбоотой мэдээ

Back to top button