Нийгмийн

Баянхонгорын малчдад МАЛАА, ӨВСӨӨР солих санал тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн малчидтай онлайнаар уулзаж байна.

Энэ үеэр Баянговь сумын малчид цас ихтэй, өвс тэжээл маш үнэтэй байгаа талаар ярьж байлаа. Тус аймгийн зүгээс бэлчээрийн гарц муу байгаа тул малаа зах зээлийн эргэлтэд оруулж, өвс худалдаж авах санаачилгыг иргэддээ хүргүүлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл иргэд 1 кг хонины махыг 5000 мянган төгрөгөөр өгч, өвсөө 13 мянгаар авах боломжтой юм байна.

Зарим малчид уг саналыг нааштайгаар хүлээж авч байгаа ч зарим нь малаа заралгүйгээр өвс зээлээр авах хүсэлтэй байгаа нуусангүй.

Маргааш 12 цагт тус аймгийн малчдад нөөцийн хивэг, тэжээлийг хэзээ, хэрхэн өгөх талаар УОК-ын дарга болон ХХААХҮЯ-ны сайд, Баянхонгорын бүх сумын Засаг дарга нар цахимаар хуралдахаар болсон талаар мэдээллийг төгсгөлд дурдлаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button