ДЭЛХИЙ
Ши Жиньпин сэргээгдэх эрчим хүчний салбартаа тэрбум ам.долларын гэрээг үзэглэв


Мягмар гаригт БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Франц улс дахь айлчлалынхаа үеэр сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын “EDF” болон БНХАУ-ын “China Energy Investment Corporation”-ийн хооронд тэрбум ам.долларын гэрээг үзэглэхээр болжээ.
Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар бизнесийн 15 чухал гэрээ хэлэлцээг хийж энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх талаар санал солилцсон юм. БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Европт хийж буй энэхүү айлчлалдаа өндөр ач холбогдол өгч байгаа төдийгүй “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн Франц улсад талархаж буйгаа илэрхийлж байлаа. Үргэлжлүүлэн тэрбээр, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцсан юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.