НИЙГЭМ
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээрт энэ бол албан бус мэдээлэл. Хоёрдугаарт, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчийн шинжилгээний хариу өчигдөр эргэлзээтэй гарсан нь үнэн.
Халдвар авсан иргэний ойрын хавьтал эсэх, өвчтөнөөс халдвар авсан эсэхийг нь нягталсан. Ямар ч тийм зүйл илрээгүй. Шинжилгээний хариу ганц нэг буруу гарах тохиолдол гардаг. Сүрьеэгийн тасгийн эмчийн өнөөдрийн давтан шинжилгээний хариу нь сөрөг гарлаа. Тэгэхээр ХӨСҮТ-ийн эмч халдвар аваагүй гэсэн үг” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.