КЕЙСҮҮД: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, А.Үйлстөгөлдөр, сэтгүүлчид, Сангийн яамыг ТАГНАСАН гэх хэргүүдэд ТЕГ хариулт өгнө үү

“Сэтгүүлчдийн гар утсыг байнга чагнадаг, шинэ юм биш”, “Гар утсаа авч, нууц уулзалтад ордог гэнэн хүн одоо үгүй болсон”, “Манай АТГ, ТЕГ тагнаж чагнах өндөр хүчин чадалтай техникээ бүрэн шийдсэн,тэд хүссэнээ л хийнэ”,“Миний утсыг чагнаж байгаа учраас вайбераар яръя”. Эдгээр өгүүлбэрүүд мэдээлэлтэй хүрээнд зүгээр л энгийн байдлаар яригддаг. Гэвч бүгд нотломжгүй.
Хуулиараа тагнах чагнах ажиллагаа заавал прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэн шаардлагатай үед хэрэглэгдэх зохицуулалттай. Гэтэл өнөөдөр ямар нэгэн байдлаар тагнагдаж, чагнуулж байгаа гэдэгтээ маш итгэлтэй хүмүүс асар олон болов. Яагаад. Гол нь, чагнаж чагнасан гэх асуудал илэрсэн, нотлогдсон кэйс байхгүй. Сүүлийн жилүүдэд улстөрийн хүрээнд өрнөж буй тагнаж чагнагдсан гэх гомдлууд яагаад шийдэгдэхгүй царцав. Энэ төрлийн дуулианууд улс төрийн зорилготой байдаг уу.
Дараах тохиолдлуудыг харцгаая.
Кейс 1. У.Хүрэлсүх “өөрийгөө тагнуулсан” гэгдээд замхрав

Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газар унасан гол шалтгаан бол Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг танхимын нөхөд нь тагнаж чагнасан гэх дуулиан байв. Гэвч мөрдөн шалгалтын явцад У.Хүрэлсүх зохиомлоор өөрийгөө тагнасан гэж зарлуулсан гэдгийг АТГ-аас мэдээлж, олныг гайхшируулсан. Улмаар У.Хүрэлсүх нарыг яллагдагчаар татагдах санал ч яригдаж байв. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр түүнийг тагнуулсан гэх нотломж олдоогүй. Энэ хэрэг эдүгээ хэрхсэн нь тодорхойгүй замхарч, У.Хүрэлсүх МАН, Засгийн эрх мэдлийг гартаа атгаж, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар шоронд буй. Хөшигний ард яг юу болов?
Кэйс 2. Ц.Нямдоржийн сэтгүүлчдийг тагнуулсан гэх хэрэг цагдаагийн үхлээр хаалт хийгдэв

Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн өгсөн захиалгаар нэр бүхий есөн сэтгүүлчийг Цагдаагийн байгууллагаас тагнаж чагнасан. Тэдний ар гэрийг хүртэл нарийвчлан судалсан гэх дуулиан. Энэ талаар дэд сайд асан Б.Энхбаяр ярихдаа сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Ц.Нямдоржид эрүү үүсгэсэн байсан ч тагнах ажиллагааг удирдсан цагдаа нь нас барж, хэрэг гацсан гэж онцолсон байв. Хөшигний ард Ц.Нямдоржийн үгүйсгэсэн уг хэргийг ном журмаар нь шалгавал өвгөн сайд балрах байсан гэгддэг. Гэвч мөн л царцсан.
Кэйс 3. Сангийн яамны ТНБД-ын өрөөнд нэвтрэгч этгээд “Би тагнуулч” гэж мэдүүлсэн ч...

Сангийн яамны ТНБД-ын өрөөнд шөнө дөлөөр нэвтэрч яваад баригдсан Төрийн тусгайгийн ажилтан “Би Тагнуулын ажилтан” гэж мэдүүлсэн байдаг. Гэвч Тагнуулын байгууллагаас “Бидэнд Сангийн яаманд ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Манай нэрийг барьсан байна” гэж гүрийсэн. Эцэстээ уг хэрэг хулгайн сэдлээр өрөөнд нэвтэрсэн болж хаагдах тийшээ хандсан. Хөшигний ард өрөөнд камер суурилуулахаар завдсан гэх асуудал яригдаж, Ч.Хүрэлбаатар сайд ихээхэн сэжиглэсэн. Гэвч өрөөнд нь орж, ус буцалган, печень идсэн гэх хошигнолд дарагдсан билээ. Хулгайч байв уу, тагнуулч байв уу.
Кэйс 4. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудал шүүхээр шийдвэрлэгдэх үү

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэг жил орчим тагнуулсан гэх агуулгаар гомдол гаргасан. Уг асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулагдаж, хэд хэдэн удаа саатуулах ажиллагаа явуулж, оролцсон байж болзошгүй ТЕГ-ын ажилтнуудыг “нөөцөнд авах” горимоор ажлаас нь чөлөөлсөн гэх. Ноцтой нь, ТЕГ-ын дарга асан Б.Гэрэлийг эл хэрэгт яллагдагчаар татаж, түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар өмгөөлсөн гэх мэдээлэл яригдах болов. Нөгөө талд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зохиомол дуулиан үүсгэсэн гэх яриа ч хүчтэй түгсэн. Онцлууштай нь уг хэрэг шүүхийн түвшинд яригдах хүлээлт үүсгээд байна.
Кэйс 5. У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд камер байршуулсан гэх асуудал

Өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд камер байршуулсан гэх дуулиан дэгдэв. Эл камерыг Засгийн газрын Аити ажилтан сүлжээний утас янзлахдаа мартсан гэх агуулгаар тайлбар өгсөн ч мэдүүлгүүд нь зөрж байгаа аж. Нэг жил орчим өрөөнд нь камер байсан талаар мэдээлэгдсэн. Сонирхолтой нь, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд улстөрийн чанартай “хов базалт” асар их болдог. Тэгэхээр тагнаж болох орчин гэсэн үг. Нөгөө талд мөн л тэднийг зохиомлоор дуулиан үүсгэлээ гэх хардлага үүсэв. Хэрэг хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй ч энэ нь анхаарч үзэхүйц маш сонин тохиолдол юм. Чухамдаа үнэхээр А.Үйлстөгөлдөрийг чагнасан бол зорилго нь У.Хүрэлсүхийг тагнах л чиглэл билээ.
ТЕГ НУУН ДАРАГДУУЛАХ ТАКТИКААС ИЛҮҮ ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ЁСТОЙ
ХАРЦГААЯ: Дээрх тохиолдлуудад хэд хэдэн ижил шинж байна. Нэгт, одоогоор эдгээрээс нэг ч хэрэг шүүхийн шатанд очоогүй. Хоёрт, Эрүүгийн хэрэг үүсдэг ч тэгсхийгээд “замхардаг” зүй тогтолтой. Гуравт, Өөрсдийгөө тагнасан, ажиллагааг удирдсан хүн нь нас барсан, хулгайн сэдлээр нэвтэрсэн гэх зэргээр үгүйсгэлүүд ихтэй. Дөрөвт, шүүхээр хэргүүд ороогүй учраас хуулийн хариуцлага хүлээсэн нэг ч тохиолдол байхгүй”. Тавт, Зарим тохиолдол нь яах аргагүй улстөрийн зорилготой байж болохоор.
Өөрөөр хэлбэл, тагнуулсан, чагнуулсан гэх айдастайгаа улстөрийн хүрээнийхэн зүгээр л зохицож амьдарчээ. Зарим талаар тэдэнд энэ байдлаараа улстөр хийхийг чухалчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Сэтгүүлчид ч өөрсдийн эрх ашгийнхаа талаар нэгдмэл эсэргүүцэл илэрхийлээгүй байна. Нэг ёсондоо тагнуулж чагнуулсан гэх айдас тодорхой хүрээлэлд хүчтэйгээр үүссэн ч тэдгээр дээр ямар ч арга хэмжээ авагдаагүй байна.
ТЕГ ч энэ асуудал дээр хүчтэй үгүйсгэл хийгээгүй. Олон нийтэд хаалттай байдлаар ийм хэргүүдийг ТЕГ дарж өнгөрөх нь асар зохисгүй хэрэг юм. Хэргийг нуун дарагдуулахаас илүү ардчилсан нийгэмд хараат бусаар амьдрах хүний язгуур эрх чөлөөг ТЕГ хүндэтгэн үзэх ёстой. Нөгөө талаар тагнуулаад л явж байдаг гэх айдастай хэвшлээ эвдэх хэрэгцээ ч харагдаж байна. ТЕГ дээрх кэйсүүд дээр хариулт өгөх л ёстой. Үүнийг ч шаардах эрхтэй билээ, олон нийт.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тагнууллаа гэж хэсэг цуурчихаад �##�га болцгоодог нь сэтгүүлчийн бичснээр улстөрийн зорилготой юм биш үү.
Тагнуулсан гээд байгаа хүмүүсийн жүжиг юм биш үү
Гар утас чагнах зэрэг чинь монголд замбараагаа �##�дсан. Б�##�дорж эрхлэгч хүртэл энэ т�##�аар уурлаж ярьсан байдаг. Сэтгүүлчид энэ асуудлыг хөндөхгүй явдаг нь өөрсддөө хайргүй хүмүүсийн шинж байх. Нямдоржийн сэтгүүлч чагнасан асууд�##� зарцахад сэтгүүлчид юу ч дууграагүй.
Тагнах л гэж тагнуулын байгууллага байдаг юм байгаа биздэ
ES-iin nuuts hun ni gene lee. Bodvol damjuulj Hurelsuhiig chagnah gee biz
Mongold tehnik tehnologiin talaar sain huuli dutagdaj bn da
Yag unendee tuhain ued Khurelsukhiig murduulj zodoon uduuleh gej baisan ni unen. Tagnasan humuus ni hergee huleesen bolovchtuhain ued Mie, Ebi, Nomt, Erdenebatad buh huuli uilchildeg baisan. Odooch doodoh humuus i soligdoogui. Ted tagnuulaar hurtel uuriiguutagnasan gej heluuleed daraa ni medegdel hiisen nuhud niicheed ajlaa ugtsguusun baidag.
turiin undur alban tushaaltnuuud bolon tednii tuslahuudiig sain tagnaj chagnah heregtei tegeh gej Tagnuuliin baigauullaga baidag bizdee.Uls oron ard irgediin ayulgui baidaliig hamgaalahiin tuld tagnah heregtei
Шүүх ажлаа сайн хийж чадахгүй болохоор энэ мэт хэргүүд даамжираад байгаа шд, Шүүх прокурор хууль бус хүний гарт байсаар байгаа бололтой...
zaa bolio tailbar ntr harwaas esreg namiinl ywuulga bga bzde !!!
Ene talaar chin bur barimttai nevtruuleg hurtel yavj bsan shdee ter tagnasan humuus ni zahialagchaa hurtel erdenebat geed helj bsan shig sanagdahiin
Mongoliin toriig doromjilj tord garj chadaagui yumu garchaad ngo hediige chiagnah gsn hden nohdiinl ajil esvl draa jiliin eokiin songuulida hor nairuulah gsn eokiin ajilda
ene xereg bol eronxii saidad sanaarxsan xen negnii zoxion bguulalttai ajil baix saitar shalgaj vter tvrgen xariutslaga tootsox xeregtei bus#ad cg tsaashid ch surgamj bolno
BVVR NEG BIT BIYNDEE ITGEHEE BAISAN TAGNAJ CHAGNAAD HACHIN2 YUM BAING HIIH YUMA !!! BOLIMOOR YUMA TER NEG CHAGNAAD BGA HDEN NOHDOD ARD IRGEDIINHEE TOLOO 1 CH GSN AIL TER MONGOORO TUS HVRGEECH !!!!!!!!!!!
bvvr neg hachin2 uls toriin hervvl bhima !!! ene tor yul bolood bnda tor zasagtaa itgehee baiwal tgeedl yuch helhewdee !!! tgedd mongo neheed hewtej bhda taarsan yumnuudl gj heliida !!!
Оюун-Эрдэнэ ч бас Хүрэлсүх шигээ жүжиг тоглож байгаа байх өө
unenshdee tagnaj chagnaj zavaardag n bukh yum huuliinl daguu baih yostoi tagnuul zavaarsan baiguullga shantaajiin uks turchdiin zuudag nohoi bolood baigaa
Төрийн мөнгөөр тоглоод найрлаад хулгайлаад хуйв�##�даад бв�##� ард түмний мөнгөөр ц�##�инжиж яваа тагнуул нь тагнаж ш�##�гах нь зөв байх шүү!!! Оюун-Эрдэнэ гэдэг хүн нэг л их боловсролтой шударга хүний царай гаргаад сонин юм яриад гүйгээд байсан Тэр Эрдэнэт нь улаан луйвар хэвээрээ бна Хэнтийд хийсэн хөшөөнүүдийг харлаа Хүн тоож очих юм �##�га ГАДНАА ГЯЛАНЦАГ ДОТРОО БАЛАНЦАГ гэгчээр үлгэр уншиж шүгэл үлээдэг нөхөр бна
Хүрэлсүх Оюун Эрдэнэ энэ тэр чинь жинхэнэ шударга дүр гаргаад улс орноо өөрчилчих юм яриад байсан Яг үнэн чанартаа худлаа л хүмүүс бсан нь тод харагдаад бна Энэ цөвүүн цагт өвчин тусахаас айсан уу Уг нь аавын хүү ард түмний удирдагч бол энэ цаг үед жинхэнэ ажлаа хийж бмаар юм Огт харагдахаа блаа Гэнэт нэг гарч ирээд нүүрс мүүрсхэн ярьчаад чимээ �##�га Цаана чинь дайн болж бна Иргэд учраа олохгүй бна Та нарын гаргасан шийдвэр эзэндээ очихгүй бна Доод дунд шатныхан чинь ажлаа хийж чадахгүй бна Хаа л бол бөөгнөрөл учраа олоогүй хүмүүсийн бужигнаан Нэг ойлгомжтой шийдвэр �##�га!!!
ХААНАХЫН ТАГНУУЛУУД НЬ МАНАИ ДЭЭДЧҮҮЛИИГ ТАГНАЖ ЧАГНААД БАИДАГ БАИНАА ... ИНГЭХЭД ЕР НЬ МАНАИ УЛСАД ГАДНЫ ТАГННУУЛ БАИДАГ ЮМ БОЛОВ УУ ???
Yu baisan ch nuruund ni hutga zoodgooroo aldartai popin muruudul ni bielegdej udahgui shine saidtai bolno baih. Olon angit davtamjtai kano shig umnuhuusuu yu ch suraagui baidag.
ТEГ өөрөө гадаадынх
Тэгээд тагнахгүй юм бол тагнуулчаар яадгым???