“The Queen’s Gambit” кино гарснаар АНУ-д шатрын борлуулалт 215 хувиар өсчээ

Онлайн худалдааны компани “Ebay”-ийн мэдээлснээр хөл хорио эхэлсэнтэй холбогдон АНУ дахь шатрын борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 60 хувиар ихэссэн байна. Харин 1983 онд Уолтер Тевисийн романаас сэдэвлэн бүтээсэн “The Queen’s Gambit” кино гарснаар хүмүүсийн шатар тоглох хүсэл улам нэмэгджээ. Тус киноны гол дүр Бет Хармон бол тун авьяаслаг шатар тоглогч юм.

Аравдугаар сарын 23-ны өдөр кино гарснаас хойш АНУ-д шатрын хөлөг болон нэмэлт хэрэгслүүдийн борлуулалт 215 хувиар нэмэгдсэн ажээ. Шатрын цаг, онооны самбарын борлуулалт тус тус 45, 300 хувиар ихэсчээ.
Сая сая хүн “Chess.com”, “Chess24”, “weChess”, “Internet Chess Club” гэх мэт сайтууд руу шатар тоглохоор орж байгаа аж. Тухайлбал “Chess.com” кино нээлтээ хийхээс өмнө, аравдугаар сарын 1-нээс 22-ны өдрийн хооронд өдөрт 6 мянган хүн шинээр элсдэг байсан бол 30 мянга болж нэмэгдсэн хэмээн мэдээлжээ. Мөн тэд сайтандаа Бет Хармоны бот үүсгэсэн байна.
АНУ-ын Шатрын холбоо цар тахал эхэлснээс хойш хамгийн их элсэгч бүртгэсэн үе нь арван нэгдүгээр сар байв. Мөн зуу зуун эмэгтэйчүүд шатрын анхан шатны сургалтад бүтргүүлсэн ажээ. Шатрын холбооны эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийн захирал Женнифер Шахаде кино гарснаас хойш хүмүүс дунд, ихэнхдээ охид эмэгтэйчүүдийн сонирхол ихэссэн гэдгийг мэдээлсэн юм.
Шатрын хөлөг борлуулалт ихэссэн нь “The Queen’s Gambit” болон хөл хорионы дэглэмтэй холбоотой болж таарлаа.
Эх сурвалж: Guardian
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.