УЛС ТӨР

“Хариуцлага тооцно” гэж мэдэгдэх бус, өөрсдөө ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ, ОГЦОР

“ЭЭЖИЙГ МИНЬ ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ АЛСАН” ГЭХ НАСНЫ ГОМДОЛ

Саяхан сошиал сүлжээн дээр тусгаарлагдаж буй нэгэн иргэн “Би ийм улсад төрсөндөө, эх орноо гэж ирсэндээ харамсаж байна” хэмээн бичсэн байв. Өнгөц харахад энэ зэмлэмээр утга л даа. Эгшиглүүлэх төрийн дуулалтай, мандуулах тугтай, төрт улстай байна гэдэг асар том бэлгэ ерөөл юм. Гэвчиг 22-ын товчоон дээр биеийн нөхцөл байдал нь хүнд ирчихээд, НЭМГ руу 80 гаруй дуудлага хийсэн ч утсаа авахгүй байсаар нас барсан иргэний ар гэрийнхэн бол төрдөө яг дээрх сэтгэгдлээр гомдох юм.

Тэр гомдлыг ер арилна, тэгсхийгээд мартчихна ч гэж бодохын хэрэггүй. Ганц хүүтэй хүн байсан аж, хөөрхий. Тэр хүү “Ээжийг минь төрийн хүнд суртал алсан” гэж насаараа эгшиж гомдож явахаар сэтгэгдлийг олон удаагийн хариултгүй утасны дуудлага өгчээ.  Архангайн онцгой комисс аймгаасаа гаргачихсан ч алдаа. 22-ын товчоон дээр ирээд, эмчид гурван ч удаа үзүүлж, хүнд нөхцөл байдлаа хэлж үхэлтэй тэмцжээ.

Хамгийн гол нь, “Энэ иргэнийг хэрхэх вэ, бие нь хүнд байна” гэх  22-ын товчоон дээр ажиллаж байсан эмчийн тэр олон дуудлагыг Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/ ганц ч аваагүй нь туйлын буруу. Энэ бол манай төрийн ажил хариуцаж буй хүмүүсийн байгаа царай, үнэн нүүр төрх. Чилийтэл шөнөжин тарчлааж, амь эрсэдсэн хойно нь Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар уучлал гуйгаад яах юм. Тэр иргэн эргээд босоод ирэх үү. Үнэн хэрэгтээ сошиал дуулианаас эмээхдээ л тэд уучлал гуйсан дүр үзүүлэв.

ХАРИУЦЛАГЫГ Т.МӨНХСАЙХАН, Л.ТӨМӨРБААТАР НАР ҮҮРЧ ОГЦРОХ ЁСТОЙ

Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан баг УОК нас барсан иргэний ар гэрээс уучлал гуйж, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Алдаа гаргасан нь үнэндээ УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар ш тээ. Тэдний  өгсөн чиглэл, заавар журмын хүрээнд хотын постууд ажиллаж байгаа.

PCR шинжилгээ өгөөгүй, эрсдэлтэй бүсийн иргэнийг хот руу нэвтрүүлэхгүй гэх дүрмийг 22-ын товчоон дээр зогсож буй цагдаа гаргаагүй. Тэр орчноо хариуцаж  байгаа эмч нь тэгээд журамлачихаагүй. Тэд Я.Содбаатараар ахлуулсан УОК-оос ирсэн чиглэлийн дагуу л иргэнийг хот руу нэвтрүүлж чадаагүй. Нэвтрүүлэх гээд өчнөөн утас цохиход Л.Төмөрбаатарын ахалдаг НЭМГ-ынхан “унтаж” таарсан.

Дээрээсээ тийм чиглэл үүрэг өгчихөөд одоо тэнд ажиллаж байсан эмч, цагдаа нарт хариуцлага тооцох нь асар утгагүй зүйл. Эл хариуцлагын асуудал Архангайн Засаг дарга Г.Золжаргал, Хотын дарга Д.Сумъяабазар нарт ч хамаатай. Уялдаа холбоогүй, сэтгэлгүй, ажил хийж буйдаа залхсан хүмүүсийн үйлдэл эцэстээ иргэний аминд хүрэв.  Энэ кэйс дээр Т.Мөнхсайхан, Л.Төмөрбаатар нар хариуцлага хүлээж, огцрох хэмжээний алдаа гаргасан нь эрхгүй үнэн юм.

НАС БАРСАН ИРГЭНИЙ АР ГЭР ТӨРӨӨ ШҮҮХЭД ӨГЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗАРТ САНУУЛГА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Хэдий онцгой байдлын үе ч эгзэгтэй нөхцөл байдлыг үл харгалзан үзсэн, төр хүн арддаа хүнлэг энэрэнгүй хандах үндсэн үүргээсээ ухарсан, иргэний амь насыг хамгаалаагүй, эрхийг нь ноцтойгоор зөрчсөн зэрэг алдаа дутагдлууд гарчээ. Үүн дээр стратегийн өмгөөлөл үзүүлэх сайн дурын өмгөөлөгчид ч нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу гарч ирэх ёстой. Ар гэр нь төрийг шүүхэд өгөх, гомдлоо гаргах бүрэн эрхээ эдэлж дууграасай. Хойт Солонгос шиг болж буй төр засгийнхандаа сэрүүлэг өгөөсэй гэх хүлээлт үүсэв.

Цаашлаад Ерөнхийлөгч  төрийн тэргүүнийхээ хувиар иргэнийхээ амь нас эрсэдсэн байдалд дуугарч, санал хүсэлтээ Засгийн газарт хүргүүлэх хэрэгцээ шаардлага ч харагдаж байна. Нийгмийн, нийтийн хяналтыг онцгой дэглэм нэрээр хумьж, нэг намын ноёрхол дор бүх буруу үйлдлээ нуух байдал хэрээс хэтэрлээ.

Ковидоос болж хүний амь эрсдээгүй мөртлөө төрийн зохион байгуулалтгүй, амьдралгүй, төлөвлөлтгүй байдлаас үүдэж, цаашид нас баралт гарсаар байх уу. Үүнийг олон нийт нь ч, төрийн тэргүүн нь ч зүгээр л байх зүйл гэж хараад  суух уу гэдэг  нь өнөөдрийн асуумж юм. Хүний эрхийн ноцтой зөрчил дээр “Миний хар толгойноос хол” гэх утгаар нийтээрээ чимээгүй өнгөрөх тусам ирээдүй чинь улам бүрхэг болж буйг анхаараасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 9, 2020 08:20

Хүний үнэргүй шийдвэр гаргагч м�##�наас дорууд, үхэж д�##�д ор

хал
хал
12 сар 9, 2020 15:47
Reply to  Зочин

МОНГОЛ УЛСЫН EРЕНХИЙЛЕГЧ БАТТУЛГАА ЭНЭ ЕРЕНХИЙ САЙД УХНААГИЙН Х үрэлсүхийгЯАХ ВЭЭЭ???? нийслэлийн эрүүл МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Л.Төмөрбаатар.ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСүРЭН НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВАХГУУ ХААЦАЙЛААД БАЙХИЙН.ИНЕГ ДАРГА БЯМБАА Гүрэн дээд сургуультай 640 сая тегрегеер гараа угаачихсан

Зочин
Зочин
12 сар 9, 2020 09:06

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар гэж ургаа хад чулуу шиг, энэ хүнд хариуцлага тооцож �##�бан туша�##�аас нь чөлөөлөх ханг�##�ттай үндэслэл бий болж, нөхөр төрсөн дүү нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Бямбасүрэн бх

Иргэн
Иргэн
12 сар 9, 2020 09:34

Ууганбаярын ах�##�сан шуурхай штаб буруутай. Бүх асуудлыг зохицуулж байх үүрэгтэй. Иргэдэд утас шөрмөснийхөө дугаарыг ч сайн мэдээлдэггүй. Байлдааны цагийн штаб ингэж ажиллав�##� хэрэггүй.

Зочин
Зочин
12 сар 9, 2020 09:40

Үнэхээр эд нарт л хариуцлагыг нь хүлээлгэж сурмаар байна манай ард түмэн! Бүр �##�бан туша�##�аар шагнаад..өөрсдөө хохироод Өмөөрөөд байх хэрэггүй л юм байгаа юм

Зочин
Зочин
12 сар 9, 2020 09:49

Яахаараа дандаа огцор, х�##�на, солино гэж байдаг юм. Эдгээр дарга нар чинь шийдвэр гаргагчид. Юманд учиртай хандацгаа. Дунд болон доод шатны ажилчид буруутай. Гэхдээ эдгээр хүмүүс байгаагүй бол өдийд улсаараа х�##�двар авчихаад энд тэндгүй х�##�уурсан, хүндэрсэн баахан хүмүүсийн дунд авр�##� эрэн эмчилсэнгүй, хамга�##�сангүй гэж гонгинож сууцгаах байсан бус уу, энэ оргоо бусгаа үед ажиллаж байгаа нь ажилаа хийж гэртээ байх нь тэсвэртэйхэн гэртээ байцгаа. Ажиллаж байгаа хүн л �##�даа гаргадаг юм, ахин �##�дахгүйн төлөө ажиллаж чадваас тэр хүмүүн жинхэнэ мэргэжилтэн болдог юм. Хүнийг х�##�ж солих амархан, мэргэшсэн мэргэжилтэнтэй болох хэцүү, одоо улстөржих хэрэггүй ээ, маяглацгааж байж х�##�двар тархаах гэж байгаа юм. Харин дахин ийм �##�даа гаргахгүйн төлөө л ажиллах хэрэгтэй. Хайран амь, бурхан болоочийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин
12 сар 9, 2020 15:33
Reply to  Зочин

Ингэж хамга�##�даггүй юмаа

Зочин
Зочин
12 сар 9, 2020 09:56

Бүгдээрээ дарга нараа огцоруулчихаад дураа дургиж дунд чөмгөөрөө жиргэе дээ, хөл хориогоо цуцлаад баар сав карокегээ нээж машин тэргээрээ х�##�туур хийж хөдөөнөөс идшээ татаад дараа нь ковид туссанчууд нь гэртээ үхэх нь үхээд сэхэх нь сэхэцгээе дээ

Зочин
Зочин
12 сар 9, 2020 10:16

Хөл хориог яаран суллах хэрэг байна уу? Х�##�дварыг дутуу хумисан бол яахав? Нэг л �##�дв�##� асар их хохирол хүлээнэ, ёстой л нөгөө мөнгөтэй танил т�##� арын ха�##�гатайчууд нь эмнэлэгт хэвтээд борчууд нь өрхийн эмнэлгийн коридорт, зарим нь бүр гэртээ чадарахыг л хүсээд байгаа юм бна, х�##�двар авчихв�##� ажил мөнгө шиг хэрэггүй юмгүй болно доо

Зочин
Зочин
12 сар 9, 2020 10:23

Ontsgoi shtabiin Uuganbayar gej nuhue ch hariutslaga huleeh uchirtai. Asuudald har amia hamgaalsan tailbar hiigees uur ajilgui nuhuduud...

Зочин
Зочин
12 сар 9, 2020 10:31

м�##�нуудаа сонгосон юм чинь м�##�наас дор амьдраад байж дээ

0810
0810
12 сар 9, 2020 10:38

Асууд�##� мөнгө төлж �##�бан туша�##�д очдог системийг бий болгосон МАН-ын засаглах арга барилд байгаа юм.Содбаатар Мэндсайхан Ууганбаяр Төмөрбаатар хэн байлаа ч хариуцлага тооцох ёстой.Гэхдээ дараагийн мөнгө төлсөн ээлж гарч ирэх замаар явб�##� бас л сэтгэлгүй чадваргүй зарлагдсан мөнгөө хэд нуг�##�ж олох гэсэн арчаагүй удирдлага хариуцлагагүй байд�##� үргэлжилсээр байх болно.

УОКт
УОКт
12 сар 9, 2020 10:58

ИРГЭНИЙ амь золиослож НАДЫГ КОВИДООС хамга�##�ах хэрэггүй.

Зочин
Зочин
12 сар 9, 2020 11:06

Дарга нарын буруу шийдвэрээс болж хүмүүс амиа �##�даж, ААН дампуурч байна. Содбаатар гэр хорионы 14 хоногийг цуц�##�снаас болж жолооч Д х�##�двар тарааж, улс орон даяар хөл хоиро тогтож ийм байд�##�д хүрлээ. Дарга нар чадах юм байхгүй. Чаддаг ганц юм нь хөл хориог сунгах. Тэгээд ч х�##�двараа зогсоож чадаагүй. Тэгэхээр Содбаатар, Сумъяабазар нар огцрох ёстой.

Иргэн
Иргэн
12 сар 9, 2020 11:21

энэ засгийн газар огцрох ёстой. Хүрэлсүх одоо болно ард иргэдээр тоглож дууслаа

Уншигч
Уншигч
12 сар 9, 2020 11:42

Өөрсдөө хариуцлага хүлээгээд огцроорой. Шударга үнэн байдаг бол.

Зочин
Зочин
12 сар 9, 2020 11:59

УОК - ын Хөл хорионы журамд хүнд өвчтэй, осолд орсон, яар�##�тай тусламж шаардлагатай бусад бүх тохиолдолд хэрхэхийг уг журамд тусгасан эсэхийг үз, журамд заагаад хариуцах �##�бан туша�##�тан хэрэгжүүлээгүй бол түүнтэй, хэрхэх тухай журамд байхгүй бол журмыг хэн бат�##�сан, хэн зөвшөөрснийг хар. Түүнтэй ярь.

Ард
Ард
12 сар 9, 2020 12:30

Уг нь хатуу хөл хорионы үед Товчоо бүр дээр 103 -ийн эмч, машин 2 заав�##� бэлэн байх ёстой байсан! Иймд хатуу үеийн дэглэмийн дагуу хатуу хариуцлага тооцох л хэрэгтэй.

Иргэн
Иргэн
12 сар 9, 2020 12:30

Хөл хорионы үед дагаж мөрдөх журамдтодорхой заасан байх ёстой хүний амь нас эрсдэх нөхцөлийг заасан үед оруулж анхны тусламж үзүүлж тусгаарлаж шинжилгээ авч дараачийн арга хэмжээгээ аваад эмчилээд явах байсийм бишүү

иргэн
иргэн
12 сар 9, 2020 12:42

энэ төрийн арчаагүй удирдлагуудаас болж ЯДАРСАН ИРГЭД ХОХИРСООР байна УОК содбаатар та маш хариуцлаггүй ажилсан АРДтүмэнээ өлсөөсөн та ШАДАР САЙД байх чадамжгүй хүн хүрэлсүхтэйгээ хөтөлцөөд огцор

Зочин
Зочин
12 сар 9, 2020 13:03

Гэрээслэлгүй үхэцгээ

харамсалтай
харамсалтай
12 сар 9, 2020 14:15

ИРГЭН надыг хамга�##�ахын тулд КОВИДын хориогоор бамбайлж жирийн иргэний амь золиослох хэрэггүй

Иргэн
Иргэн
12 сар 9, 2020 16:51

Бид ийм л сонголт хийсэн байна Та нар хардаа ямар хүмүүс бна Хариуцлага �##�дсан бол огцрох нь зөв шийдвэр! Огцруулж чадахгүй л байх

зочин
зочин
12 сар 9, 2020 17:34

Содбаатар өөрөө буруугаа хүлээгээд огцорох хэрэгтэй. Сэлэнгэд өвчин хүндрэхийн өмнө хил дээр очоод арга хэмжээ аваагүй олон улсын худ�##�даа гэж ярьж цаг �##�дсанаас Сэлэнгэчүүд Нийслэлчүүд илүү хохирлоо. Цайчихсан ийм удирдах чадваргүй хүмүүс улс орон хохироож байна. Хээр зогсож байгаа цагдаа,эмч буруугүй туша�##� өгсөн Содбаатар хамгийн их буруутай. Уг нь шоронд байх хүн дахин дахин хариуцлага �##�даад байгаад байх юм.

Иргэн
Иргэн
12 сар 9, 2020 18:08

Бас ч гэж үнэний хувьтай асууд�##� байна!?

гадаадаас
гадаадаас
12 сар 9, 2020 19:09

Монгол даяар ажлын хариуцлага �##�дагдсан. Энэ бүхнии бурууг улс орноо онцгой бд�##�ын үед удирдах ухаан тутсан засгиин газар хүлээх ёстой. Ялангуяа тэр попрох дуртай,өөриин хамтран хулгайлагчидаа өмөөрч �##�бан туша�##�д томилсон ерөнхии сайд та огцрох ёстой. Огцроод ч зогсохгүй хариуцлага хүлээж шоронд суух ёстой та нар. УОК, НОК ч ялгаагүй хариуцлагын зуданд нэрвэгдсэн...ямарч ажлын уялдаа холбоо бхгүй, бнга �##�даатай шиидвэр гаргана. буруугаа бие биеэнрүүгээ чихнэ...тэрнээс чинь блж х�##�дварын тарх�##�т улам ихэссэн.Архииг хориглоод бхад л яахаараа өдөр болгон эрүүлжүүлэхэд архичид овоорч, зарим нь үхээд бгаа юм. яаж ажиллаад бнаа та нар. Бүгдээрээ �######�цгаа минии Монголоос. Эх орондоо очино гхээр д�##�д түгшүүр төрж бна. гутарч бна.айж бна.

иргзн
иргзн
12 сар 9, 2020 19:53

УОК-ыг Хариуцаж буй Содбаатарт хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд Хүрэлсүх УОК ЭМЯ-ыхан Хүнд суртлыг нэн даруй арилгах хэрэгтэй,

МИНИЙ Л САНАА ШҮҮ, УУЧЛААРАЙ
МИНИЙ Л САНАА ШҮҮ, УУЧЛААРАЙ
12 сар 9, 2020 20:09

ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР. УИХ БАС ОГЦОРМООР БАЙНА. ХЭН ХЭНИЙГЭЭ ТАНИДАГ БОЛЖ БАЙГАА ДЭЭРЭЭ. УЛСАА УДИРДААД АВЧ ЯВАХ ХҮСЭЛ БАЙВЧ ЧАДВАР ДУТАГДАЖ БАЙНА

зочин
зочин
12 сар 9, 2020 21:11

хөл хориог сулрууллаа, одоо иргэд өөрсдөө өөрсдийгөө л энэ х�##�двараас хамга�##�ах ёстой боллоо, гадуур дотуур дураараа тэнэж гэр орондоо байгаа настан буурай, хүүхэд нялха�####�а х�##�двар наачихаад дараа нь хурдан эмчилсэнгүй, хүндрүүллээ гэж гонгинох эрхгүй шүү нөхдөө, ажилаа хийгээд хөрөнгө зоорио зуза�##�аад бай даа

Irgen
Irgen
12 сар 9, 2020 23:51

Ene 3n piddagiin duhand sum zoo

+81
+81
12 сар 10, 2020 08:33

биднийг ард түмнийг үнэхээр яаж ч чадахгүйг Наад нүүрээ шир биш бүр юугаар сольсон юм бүү мэд Гүлдгэрүүд маш сайн мэдэж байна ..Зөвхөн �##�бан туша�##� тэдэнд хэрэгтэй!!! Улс төрийн хариуцлага соёл юу ч байхгүй

Зочин
Зочин
12 сар 10, 2020 09:18

УОК Содбаатар, НОК Сумъяабазар хоёр ОРОН ГАРАН ДУРАК ард түмний амьдр�##�аар тоглож дууслаа.

Зочин
Зочин
12 сар 10, 2020 09:20

БУДЛИУ, ОРОН ГАРАН СОДБААТАРАА ЧИ АЖЛАА ӨГЧИХ ТЭГЭХ ҮҮ

zochjn
zochjn
12 сар 10, 2020 09:35

Bas 10 nastai khuukhed emnelegiin tuslamj av chadalgui tengeriin orond devshlee!!!!! Ene ni Khurelsukh, Sodbaatar, Sumiyabazar nar ogtsrokh khangalttai undslel!!! Muu udirdan zokhion baiguulj bna!!!!!!

Зочин
Зочин
12 сар 11, 2020 12:33

Хариуцлага тооцох нөхөд чинь эд л байна шүү дээ юун доороос хүн олж хариуцлага үүрүүлэх вэ

Zochin
Zochin
12 сар 11, 2020 20:27

Dor burnee ajlaa medej ajilla. Zaavar buruu bol yaraltai heleltsej asuudlaa shiideh heregtei. Emch tuhain uyd ooroo shiidej ajillaj boloh l baisan yaraltai tuslamj uzuuleh neg nomeriin hun.

Сэтгүүлч ОК
Сэтгүүлч ОК
12 сар 12, 2020 19:50

Мядагбадам маш сайн бичжээ. Хүрэлсүх "хариуцлага" гээд худлаа ч�##�чиж, иргэдийг болохоор сэлэмдэх атлаа сайд,дарга нарын толгойг илэх юм. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, түүний төрсөн дүү, эрүүгийн 2 хэрэгт яллагдагчаар татагдсан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт Хүрэлсүх сайн бөлдөгдүүлсэн бололтой. МИАТ.ХК-ийн хэлтсийн дарга,дүү С.Батсүх нь саяхан ажлын өрөөндөө буюу Чингис хаан ОУНБ-д архидан согтуурч агсан тавьжээ. Нисэхийн цагдаа нар ирээд яаж ч чад�##�гүй, ЗЦА-ны дарга, цагдаагийн х/а Амарсайхан ахаас нь айгаад зугтсан байна.

Бат
Бат
12 сар 14, 2020 10:26

Тэтгэврийг тэглэсэн.ус цахилгаан.түлшийг тэглэсэн.хүнсний т�##�оныг хорооны дарга ажилтнууд та�##�сан хүмүүстээ суд�##�гаатай суд�##�гаагүй өгдөг.
Оруулахгүй байсаар байгаад �##�чих аж байгаа юм уу.
24 оны 7 сард сайн сануулга өгөх болсон байх аа

Зочин
Зочин
12 сар 14, 2020 12:15

Төмөрбаатар гахай огцор

Холбоотой мэдээ

Back to top button