Өчигдөр төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2910 хүн үйлчлүүлжээ

Өнөөдөр /2020.12.11/ өглөөний 09.00 цагийн байдлаар ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн_мэдээг хүргэж байна.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1567 дуудлага ирснээс 638 нь яаралтай тусламж, 850 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 11030 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2910 хүн үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 31 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 147 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 177 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.