С.Ганбаатар: Засгийн газрын хуулийн хэлтэс нь УИХ болмооргүй байна

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ тогтоолын төслийг эсэргүүцэж байгаагаа зарим гишүүд илэрхийлээ.
Ц.Даваасүрэн: Би тогтоолын төслийг дэмжихгүй байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулан хууль санаачлах эрхтэй. Яагаад тогтоолоор УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэнд саад болж байгаа юм бэ.
С.Ганбаатар: Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаа үнэн шүү. Ард иргэд юу хүсч байна, юунд зовж байна вэ гэдэг талаар хууль санаачлах гэхээр тогтоол ашиглаж үгүй гэж хэлэхийн төлөө энэ асуудал орж ирж байна. Үүнийгээ эргэж хараарай.
Жишээ нь ард иргэд Үндсэн хуулийн 6.2-т маш ноцтой заалт орсон гэж үзэж байна. Энэ асуудлаар ард нийтийн санал асуулга асууя гээд би хуулийн төсөл санаачилсан. Гэтэл үгүй л гэсэн. 27 гишүүн санаачилдаг юм. Гишүүдийн тоо чинь хүрэхгүй байна гэсэн. Ард иргэд хүсч байгаа.
Энэ тогтоолын төсөлд чинь “УИХ-аар, чуулганаар хэлэлцэх хуулийн дараалал, дэс дарааллыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална” гэж байгаа юм. Засгийн газрын хуулийн хэлтэс нь УИХ болмооргүй байгааг дахин дахинь хэлье.
Х.Нямбаатар: УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг тогтоолын төслөөр хязгаарласан тохиолдол байна уу. Та анх удаа сонгогдож байгаа гишүүн биш шүү дээ. Камер хараад ярих биш, өөрсдөө хуулиа санаачлаад оруулж ирье. Энэ парламент үйл ажиллаага явуулаад 5 сар боллоо. Та хэдэн хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьсан юм бэ. Ажил хэрэг болгож, харуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийцүүлж батлаад Засгийн газрын хуралдаанаар оруулаад болно, болохгүй гэсэн хариу өгнө. Болохгүй гэсэн хариу өгсөн ч гэсэн таны хууль санаачлах эрх хязгаарлагдахгүй. УИХ-аар заавал хэлэлцүүлнэ. Болохгүй гэсэн хариу нь хууль тогтоомжийн зөрчилтэй, давхардал үүссэн үед л өгч байгаа. Мөн үндэслэл муутай байдлаас болж өгнө. Ийм л хуультай. Иргэдэд буруу, зөрүү ойлголт өгмөөргүй байна. Харин багц хууль санаачлах эрхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулж брлно. Бүх гишүүнд анхдагч хууль санаачлах эрх бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.