Нийгэм мэдээ

Л.Гүндалайд хариуцлага тооцох уу, эсвэл 80 км/ц хязгаарыг нэмэх үү

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай саяхан өөрийн цахим хуудаст автомашинаар 140 км/цагийн хурдтай явж байгаа бичлэг оруулсан. Ингэхдээ "Орон нутгийн замд хурдтай явж байгаа машинд эгнээ чөлөөлж, зам тавьж өгөх ёстой. Гэтэл манай монголчууд тэгдэггүй, орк зан гаргадаг" гэхчлэн ярьсан юм.

Дараа нь түүнийг ТЦА-наас дуудаж, холбогдох арга хэмжээг авах гэсэн ч очихгүй, завтай үедээ очно хэмээн хариулснаа бас нүүр хуудастаа мэдээлжээ.

Орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдтай явж болохгүй. Нөгөө талаар, замын өргөн, урт, эргэлтийн зайг тооцсоны үндсэн дээр хурдны дээд хязгаарыг тогтоодог.

Харин Л.Гүндалай "80 км/ц хурдаа барьдаг хүн байхгүй. 100 хүний гурав нь л тэгж явж байгаа. Энэ бол хурдны дээд хязгаарыг шинэчлэх ёстой гэсэн үг. Би харин ч шүгэл үлээсэн" хэмээн ярьж байгаа юм.

Орон нутгийн замд 80 км/цагийн хурдыг ягштал баримталдаг хүн цөөн нь үнэн ч гэлээ дүрэм бол дүрэм, хууль бол хууль. 80 км/цаг гэдэг хэмжээг зүгээр ч нэг гаргаагүй. Бүхний л нөхцөл байдлыг харгалзан үзсэн байдаг. Орон нутгийн зам дээрх осол аваарын дийлэнх хурд хэтрүүлснээс болдог.

Иймд Л.Гүндалайд хариуцлага тооцож чадах эсэх нь л анхаарал татаж байна. Энгийн иргэн цагдаагийн "манаа"-тай үед 90 км/цаг хүргээд буулгаж байхдаа "буудуулж", эрхээ хасуулдаг тохиолдол зөндөө. Харин 140 км/цагаас хэтрүүлсэн нь баримттай, нотолгоотойгоо буй Л.Гүндалай хэрэв ирэхгүй бол прокурорын дуудах хуудас хүргүүлэх аж.

Нөгөө талаас үнэхээр 80 км/цагийн хязгаарыг тодорхой хэмжээнд нэмж өгөх нь оновчтой гэсэн байр суурийг ч илэрхийлж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЗА СҮРТЭЙШТ ГҮҮНЭЭ БОЛОХООР НЬ ЦАГДАА ДУУДАЖ БАЙГААШТ МАНАЙ ГҮҮНЭЭ ТЭГЖ ЯРИВАЛ 180 км/ц ХУРДТАЙ ЯВАХАД НЬ БИ БОЛИУЛСАН ТЭГТЭЛ 140 ДЭЭР ЛАЙВДДАГ ГАРДАА ОДОО ГҮҮНЭЭ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА МАНАЙ ГҮҮНЭЭГИЙН ХУВЬД ТЭР ТОРГУУЛЬ БОЛ ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС АМНЫ ХАЛБАГААР УС ХУТГАСАНТАЙ АДИЛ БӨЛГӨӨ.ГҮҮНЭЭ МИНИЙ НАЙЗ ОДОО 200 км/ц ЛАЙВДААД ӨГӨӨРЭЙ ЧИ БОЛ ЭНЭ ЦАГИЙН АУГАА ИХ ШУМАХЕР ШҮҮ БРАВО ЧИ ЧАДНАА АНДАА

Dorj
Dorj

har ergu malnud min 1-d zam saitai gazar hurdni ded hyazgar bdaggui yum mo gol shig ewderhi narihan zamtai tsotsolol buru hugdsen ergelt ihtei im zamd 80 km tsag bol hangalttai yunda hashaga yarad bdin be uheh mururu gantsara hurda hetrulj bgad uhej dald or gai bolson tumrin segtei lalarud min mashina ch oligtoi barij chadahgui bj dand hzrd hetrulne yadaj bhad danda tumrin segnud unana ene Gunbalai gedeg uwgun homo bisexuel l###r bitgi hutsad bai

Би монгол хүн.
Би монгол хүн.

80км/цагийн хурд бол том жижиг машинд тохирох боломжит хурд шүү.Том машин үүнээс илүү гаргаж явах нь бусдад бүр ир маш аюултай шүү дээ
Замынхаа нөхцөл байдалд хурдаа тохируулж явна гэдэг Гүндалай мэтийн согтуу толгойтонгууд ойлгохгүй шүү.Замынхаа нөхцөлд тохируулаад 80 аас дээш 20_30 км/цагийн хурд нэмээд явж байхад осол гаргаагүй байхад торгоод байдгаа болиод цагдаа нар үүнийгээ ойлгуулаад явахад болно доо.Осол авор гэдэг чинь нүд ирмэхийн зуурт тухайн нөхцөл байдал,санамсар болгоомжгүй явдлаас үүсдэг үйл ажиллагаа шүү үүнийг сайн бодолцох хэрэгтэй. Галзуу согтуу нь түүгээрээ байна гэвэл эрүүл саруул нь үхэхгүй энэдэхгүй гэсэн юм байхгүй шүү. Хүн бүрийн эрх бусдын үүрэгээр хэмжигдэж явах ёстой.

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Зөрчлийн тухай хуулийн тэдийн тэдийг үндэслэн 50.000 төгрөгөөр торгов!гэх биз...ккк

Зочин
Зочин

Энэ өвгөн юу л хийгээд байна даа

Зочин
Зочин

Чи яасан их хуцдаг халтармаа вэ!?! Наадхи 80 гэдэг тоо чинь дээр үеийн шороон замын хязгаар! Үхсэний чинь тооцоо судалгаа. Худлаа ард түмнээс мөнгө шулах арга заль!!!

Дэл
Дэл

Цагдаа нар хараа хяналтгүй хаяжих үхэх нэг үхээд тахир дутуу болох нэг нь болж байхад ухаан суух байлгүйдээ угаасаа зам нь нарийхан тэгээд чанар муутай харин гэмгүй хүмүүс хохирох бий дээ Гүндалай үхэхэд хэнч харамсахгүй

иргэн
иргэн

хуулиа өөрчлөөгүй болохоор арга хэмжээ авна шүү дээ хөө

Зочин
Зочин

Архичад хүнд гай л болдог

Зочин
Зочин

Ядаж 90км/цаг хүргэж тогтоох хэрэгтэй

Зочин
Зочин

Аль эртний уаз69 москвичний хурдны энэ балай хязгаараа болио

Зочин
Зочин

....уг нь зун цаг СИНДРОМ хөдлөөгүй л байлтай..90 оноо ЭБЭ+ҮҮЛ -тэй байсан элийрдэг цагаа их дурсдаг юм байхдаа...үнэнхүү гажиг залуу шүү...ийм тэнэгүүдийг л УИХ-д сонгосон гэхээр л....

Зочин
Зочин

Бүгд хуучин хугацаа хэтэрсэн машин унадаг, ихэнх саруудад хөлдүү байдаг замтай улс байж энэ гүн тэнэгийн үгэнд орж давхиж үхэцгээх үш

zochin
zochin

chalchignasan ovgoniig torgood l hay mongold gavyagui hog sh deee

Зочин
Зочин

Эсрэг урсгалгүй замуудаа 100км/цаг болгоход болмоор байна. УБ-Дархан гэх мэт замын нөхцөл сайжирсан газарт. Өөр ийм боломжтой газрууд байдаг уу?

уншигч
уншигч

Энэ нөхөрт залуучуудыг уруу татаж аюул руу уриалан дуудсан гэдэг заалтаар хатуу шийтгэх хэрэгтэй. Манай монголын аймгууд руу явсан замд гэнэт нүх урд замд нь гарч ирээд машин хүнд тун осолтой байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button