"Ялзарсан" гэр бүлийн холбоо тамирчдын эрх ашгийг хохироож байна гэв

Дэлхийн аваргад оролцохоор 7000 километр зам туулж, хувиасаа зардал мөнгөө гарган очсон ч тэмцээндээ өрсөлдөж чадахгүй буцна гэдэг тамирчны хувьд харамсалтай. Олон жилийн хөдөлмөр, бэлтгэл сургуулилалт, эх орноо төлөөлөн амжилт гаргах хүсэл нь ганцхан мэдүүлгээс болж талаар болсон тохиолдол байна. Гэвч Монголын туухай өргөлтийн холбоотой ийм асуудал ганц удаа гараагүй гэх гомдлыг нэгэн тамирчин гаргаж, холбооны удирдлагынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн шүгэл үлээлээ.
Түүний ярьснаар, тэмцээний мэдүүлгийг удаа дараа буруу явуулж, тамирчдыг харааж доромжлон, гомдол гаргавал тэмцээнд оролцуулахгүй гэж сүрдүүлдэг байжээ. Мөн тамирчдад олгох мөнгөн урамшууллын зарцуулалт ил тод бус байдаг гэх асуудлыг ч хөндсөн юм. Тэрбээр энэ бүхнийг зургаан жилийн турш дуугүй ажиглаж ирсэн ч Энэтхэгт болсон ДАШТ-д оролцох боломжоо алдсаны дараа олон нийтэд ил гаргахаар шийдсэн байна.
-Эхнэр, нөхөр, хүү гурав Монголын туухай өргөлтийн холбоог удирддаг-
Монголын туухай өргөлтийн холбооны удирдах албан тушаалд нэг гэр бүлийн гурван хүн бүртгэлтэй байна. Улсын бүртгэлийн мэдээллээр, Г.Үүрцолмон Удирдах зөвлөлийн дарга, түүний эхнэр С.Туяацэцэг гүйцэтгэх захирал, хүү Ү.Цэвэгням дэд даргаар ажилладаг аж. Холбооны удирдлага нэг гэр бүлд төвлөрсөн энэ байдлыг шүүмжилж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө дарамт шахалт, хариуцлагагүй үйлдлийн эх үүсвэр болж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тамирчны ярьснаар холбооны удирдлагуудтай санал зөрөлдсөн, үйл ажиллагаатай нь холбоотой гомдол гаргасан хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй, эрхийг нь хасна гэж сүрдүүлдэг байжээ. “Монгол цэргийн нэр төрийг баастай зуурсан гоожуурууд минь, ямар ч боловсролгүй, ёс зүй түй ч байхгүй жижигхэн бөөснүүд минь” хэмээн холбооны тэргүүн Г.Үүрцолмон тамирчдыг групп чатад доромжилсон гэж тэрбээр мэдэгдэв.
-Дэлхийн аваргад оролцохоор очсон ч тэмцээндээ орж чадсангүй-
Уг тамирчин Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо 7000 гаруй км алс улсыг зорьжээ. Тэрбээр замын зардал болон бусад бэлтгэлээ өөрөө хариуцан очсон ч тэмцээн эхлэх өдөр өрсөлдөх боломжгүй болсон байна. Түүний мэдэгдсэнээр, тэмцээнд явахаасаа өмнө холбооны тэргүүн Г.Үүрцолмонтой уулзаж, дэлхийн аваргад оролцох гэж байгаагаа хэлжээ.
Гэвч олон улсын холбоонд өөрийг нь тэмцээнд оролцуулахгүй байх агуулгатай мэдээлэл хүргүүлсэн байсны улмаас мэдүүлэгт нь нэр ороогүй, тэмцээндээ оролцож чадаагүй гэнэ. Тэрбээр үүнийг холбооны удирдлагатай өмнө нь маргалдаж, санал зөрөлдсөнтэй холбоотой байж болзошгүй хэмээн ярьсан юм. Энэ бол түүний хувьд анхны гомдол биш. 2023 онд Узбекистаны Хива хотод болсон дэлхийн аваргад Монголын тамирчид автобусаар долоо хоног орчим явж хүрчээ.
Тэмцээний мэдүүлгийг буруу явуулсны улмаас оролцох эрхээ алдах эрсдэл үүссэн байна. Холбогдох хүмүүст тайлбарлаж, хүсэлт гаргасны эцэст тэмцээндээ оролцож чаджээ. Харин тэмцээний дараа тамирчдад баяр хүргэж, урам өгөхийн оронд холбооны захирал С.Туяацэцэг зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэнд уурлаж, загнасан гэж тамирчин ярив.
Мөн холбооны тэргүүн групп чатад тамирчдыг харааж, доромжилсон гэх асуудлыг хөндсөн юм. Үүнтэй төстэй явдал 2024 онд Киргиз улсад болсон дэлхийн аваргын үеэр дахин гарсан гэж тэрбээр мэдэгдэв.
Тэмцээний мэдүүлгийг буруу явуулсны улмаас тамирчид өөрсдийн жин, төрөлд өрсөлдөх эрхээ хадгалахын тулд дахин хүсэлт гаргаж, тайлбар өгөх шаардлагатай болжээ. Түүний хэлснээр, холбооны удирдлагын харилцаа хандлага, удаа дараагийн асуудлаас болж тэмцээнд оролцсон залуусын урам хугарч, зарим нь спортоо орхиход хүрсэн байна.
Түүнчлэн 2025 онд Хятадад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны тэргүүн Г.Үүрцолмон эхнэр С.Туяацэцэгийг нь буруу шүүсэн гэх шалтгаанаар олон улсын шүүгч рүү ундааны сав шидэж, дайрахыг завдсан тухай ч ярилаа.
Түүний мэдээлснээр, С.Туяацэцэг хоёрдугаар байр эзэлсэн ч медалиа авахаас татгалзан явсан байна. Үүний улмаас маргааш нь багийн төрөлд оролцох байсан Монголын тамирчид өрсөлдөх боломжгүй болжээ.
Тамирчдын мөнгөн урамшуулал хаачив?
Олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгодог мөнгөн урамшууллын зарцуулалт аж. Тамирчны хэлснээр, 2025 онд алтан медаль хүртсэн тамирчинд долоон сая төгрөгийн урамшуулал олгох талаар яригдаж байсан ч өөрт нь 1.2 сая төгрөг өгчээ. Үлдсэн мөнгөний зарцуулалтын талаар тодорхой тайлбар авч чадаагүй гэж мэдэгдсэн юм.
Мөн бусад тамирчны урамшууллаас тодорхой хэмжээний мөнгө суутган авдаг гэх асуудлыг хөндөж, энэ талаар гомдол гаргахад холбооны удирдлагууд дарамталдаг байсан гэж ярив. Тамирчдад олгох ёстой мөнгөний хэмжээ, бодитоор шилжүүлсэн дүн, суутгал хийсэн бол түүний үндэслэл ил тод байх учиртай.
Харин тамирчны гаргасан мэдүүлгийн алдаа, дарамт шахалт, санхүүгийн зарцуулалттай холбоотой гомдлуудыг холбогдох байгууллагууд баримтад үндэслэн шалгах шаардлагатай. Тамирчин Биеийн тамир, спортын улсын хороо болон холбогдох байгууллагуудад хандан холбооны үйл ажиллагаа, тэмцээний мэдүүлэг хүргүүлсэн байдал, тамирчдын мөнгөн урамшууллын зарцуулалтыг нягталж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцохыг хүсэж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tuuhai urgoltiin holboog neg ger bul udirdaad l tamirchdiin erh ashigiig zurj bna shd
Улсын нэр барьж яваад гадаадад очиж мэдүүлгээс болж тэмцээнд орж чадахгүй буцна гэдэг арай л дэндэнэ
G.Yuurtsolmon, S.Tuyatsetseg nar ger buliin biznes shig l holboo ajilluulj baihad tor zasag yamar ch hyanalttgui
Тамирчдыг групп чатад доромжилж, загнаж сүрдүүлдэг гэх энэ холбооны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй
7000 kilometr gazar zardlaa uursduu gargaj ochihod meduulgees n hasaj bdag yamar muuhaiar avch yavdag yum
Энэтхэгт болсон ДАШТ-д оролцуулахгүй гэж гадаад холбоонд худал мэдээлэл явуулсан гэдэг чинь эрүүгийн гэмт хэрэг шүү
Монголын спортын холбоодууд ийм л нэг гэр бүлийн халаасны газар болчихсон нь үнэн бөгөөд эмгэнэлтэй
Монголын спортын холбоодууд ийм л нэг гэр бүлийн халаасны газар болчихсон нь үнэн бөгөөд эмгэнэлтэй
China-d bolson tond shvvgrch ruu undaany sav shidej dairdag yamar zavaan uildel ve
Улс орноо төлөөлж яваа тамирчдаа дэмжихийн оронд дарамтлаад сууж байдаг холбооны удирдлагууд зайлах хэрэгтэй
Холбооны удирдлага нь эхнэр, нөхөр, хүү гурав байхаар чинь тэнд ямар ч шударга ёс яригдахгүй шүү дээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Биеийн тамир, спортын улсын хороо яагаад энэ мэтчилэн ялзарсан холбоодыг шалгаж цэвэрлэдэггүй юм бэ
Тамирчдынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй атлаа мөнгийг нь хувааж идэж суудаг хүмүүсийг шууд зайлуулах ёстой
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Олон улсын тэмцээнд явах гэж ядарч зүтгэсэн тамирчдынхаа хувь заяагаар тоглодог ийм дарга нар байх ёсгүй