Гадаад мэдээДЭЛХИЙ

“Entrée Resources” 31.9 сая канад доллар хүртэлх хөрөнгө оруулалт татна

“Entrée Resources” компани 11 сая хүртэлх хувьцаагаа нэгж бүрийг нь 2.90 канад доллароор санал болгож, нийт 31.9 сая канад доллар хүртэлх хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж. Тус компани үүнийг зуучлагчгүйгээр хувьчлан хэлцэл хийх байдлаар явуулахаар төлөвлөж байна.

“Entrée Resources”-ээс гаргах нэгж үнэт цаас бүр нь компанийн нэг энгийн хувьцаа болон энгийн хувьцаа худалдан авах нэг эрхийн бичгээс бүрдэх юм. Эрхийн бичиг эзэмшигч нь бичгийг үйлдсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд 3.95 канад доллароор компанийн нэг энгийн хувьцаа нэмж худалдан авах эрхтэй байх аж.

Компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Крис Адамс “Entrée-гийн ТУЗ болон удирдлагын баг энэхүү хөрөнгө оруулалтын хэлцлийг зарлаж байгаадаа туйлын баяртай байна. Хэлцлийн томоохон хэсэг нь “Tether” группийн хамаарал бүхий этгээд болох шинэ стратегийн хөрөнгө оруулагчаас бүрдэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Бид “Entrée/Оюу Толгой”-н хамтарсан үйлдвэрийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Оюу толгой ХХК”-д шилжүүлэх ажлыг урагшлуулж, тусгай зөвшөөрөлтэй талбай дахь төрийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын Ажлын хэсэг болон “Оюу Толгой”-н төслийн бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь манай компанийн санхүүгийн байдлыг бэхжүүлж, эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн санхүүгийн нөөцөө нэмэгдүүлснээр компанийн стратегийг дахин үнэлж, ирээдүйн өсөлтийн боломжийг судлах уян хатан нөхцөл бүрдэнэ. Тодруулбал, Монгол дахь дэлхийн хэмжээний үндсэн хөрөнгөө нөхөх, дэмжих зорилгоор зэс болон бусад стратегийн чухал металлын төслүүдээс ашиг хүртэх боломж олгох рояалти, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ болон түүнтэй төстэй бусад хөрөнгө оруулалтын эрх ашгийг нэмж эзэмших нь компанийн үнэ цэнийг өсгөх боломжтой эсэхийг судална” гэжээ.

Эх сурвалж: GlobeNewswire

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button