Хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 12.1 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэж байна. Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Байгалийн хадлан бэлтгэлд Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган зэрэг аймгуудад 435 иргэн, аж ахуйн нэгж 82.5 мянган га талбайд ажиллаж байна.
Малчин өрхийн түвшинд 990.7 мянган тонн байгалийн хадлан, 9.0 мянган тонн сүрэл, 22.2 мянган тонн ногоон тэжээл, 71.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 4.0 мянган тонн гар тэжээл, 19.0 мянган тонн дарш, хужир шүү бэлтгээд байна. Энэ нь тэжээлийн нэгжид шилжүүлснээр 533.9 мянган тонн болж байна.
Мөн энэ оны ургацын төлвөөс 201.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч, 103.2 мянган тонн улаанбуудайг малын тэжээл рүү шилжүүлж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд өвс тэжээлд мөнгө төгрөг харамлалгүй авдаг малчид улсын фондоос өвс тэжээл хашаанд нь ирэхийг хүлээн суух нарын хүмүүс ажгуу
Худлаа шаараа бол. Малчид аль 9-сарын 15 гээд хадлан тэжээлээ бэлдээд дууссан. Одоо намаржаад өвөлжөөндөө бууж байна. Өвс хагдарч цас орж байхад ямар юмны хадлан байдаг юм. Говийн аймгуудад ганц нэг айлууд үлдсэн байх. Өнөө 57 хувьтай байгаа хадлан хэзийд нь 43 хувиа гүйцээж авах юм?