НИЙГЭМНийгэм мэдээ

58 малчин өрхийн 26.840 ямааг устгажээ

Мал эмнэлгийн байгууллага 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая малыг урьдчилан сэргийлэхээр төлөвлөж, 16.3 сая мал вакцинжуулаад байна. Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлийн вакцинд нийт 13 аймгийн 101 сум, нийслэлийн 5 сая мэдрэмтгий малыг хамруулжээ.

Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакцин худалдан авах шаардлагатай байгаа аж. Үүнд зарцуулах мөнгийг төсвийн тодотголоор гаргах аж.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая төлийг хамруулна. Одоогоор 47.3 хувьд нь мялзангийн вакцин хийгээд байна.

10 аймгийн 14.9 сая малд хонины цэцэг өвчний вакцин хийнэ. Үүний 11.6 саяыг нь вакцинжуулаад байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

18К гаар эхэлсэн, 20К болсон, одоо бүр 26К боллоо. ХАА хны бас нэг мөнгө идэлт энэ мал устгал юм бишүү ???

Холбоотой мэдээ

Back to top button