Баян-Өлгий аймаг отор нүүдэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлалаа
Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж, ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас отор нүүдэл, худалдаа арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухна оруулах шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлалаа.
Говь-Алтай болон Төв аймагт бүртгэгдсэн ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг Онцгой комисс хуралдаж хэлэлцсэн байна.
Мөн өвчний тархалт, эрсдэлийг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймаг, орон нутгаас ямаа оруулахгүй байх асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Үүнээс гадна малчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай, хүртээмжтэй хүргэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Малын гоц халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малчид өөрсдөө эмчлэх, нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахгүйгээр яаралтай харьяалах мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг мөрдөх шаардлагатайг онцолсон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.