НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хэмжээнд хээрийн таван түймрийг унтраахаар ажиллаж байна

Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10.23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цурамд оруулсан гурав, унтраахаар ажиллаж буй 2, нийт хээрийн таван түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт энэ сарын 22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг өнөөдөр 10:10 цагт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант зургаадугаар баг "Оргийн ам" гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг өнөөдрийн 10:32 цагт тус тус цурамд оруулан дээрх гурван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өнөө өглөө Дорнод аймагт шинээр хоёр түймэр гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт дөрөвдүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар өнөөдөр өглөөний 08:59 цагт хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур дөрөвдүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймэр тус тус гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button