НИЙГЭМНийгэм мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна

Нөмрөгийн Дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоох ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр дараах мэдээллийг өглөө. 

Түймэр болсон газар нутаг дээр мэргэжлийн үнэлгээний холбооны холбогдох гэрчилгээтэй, туршлагатай мэргэжилтнүүд болон Ойн газраас шинжээчид үнэлгээ хийж байна. Мөн батлагдсан аргазүйн дагуу явахаас гадна Японы Засгийн газраас холбогдох мэргэжлийн хүнийг хохирол тооцох ажилд оролцуулж, дэмжлэг үзүүлэх санал тавьжээ. 

Биологийн хүрээлэн болон бусад байгууллагуудаас хийсэн тухайн бүс нутагт ургадаг ургамал зэргийн судалгаанууд дээр үндэслэн газар дээр нь ажиллаж байгаа багууд дүгнэлтээ гаргаж байгаа аж. 

Дүгнэлт арваннэгдүгээр сарын 6-ны хугацаандаа амжиж гарна гэв. Энэ даваа гарагийн байдлаар дүгнэлтийн ажил 30 хувьтай байсан ба ажлыг хурдасгах зорилгоор нисдэг тэрэг болон нэмэлтээр бүрэлдэхүүн явсан учир дүгнэлт гарах хугацаа наашлах боломжтой юм байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Мобикомын хамгийн сүүлд гаргасан мэдэгдэл бол: Бид буруугүй гэсэн зүйлийг л хэлсэн байсан. Хэрэв буруугүй юм бол яг ямар эрх бүхий албан тушаалтан НДЦГ нэвтрэх зөвшөөрөл өгснийг, мөн чухам яг ямар зорилгоор зорчсоноо үнэнээр нь мэдүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж бодит нөхцөл байдлыг ард түмэнд мэдээлж гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн хамгийн гол асуудал бол: дайжсан ан амьтад, зөвхөн Нөмрөгийн Дархан цаазат газарт ургадаг нэн ховор устах дөхсөн ургамал, амьтны аймаг, Манж хусан ойг хэрхэн яаж сэргээх вэ? Хэрэв сэргэхгүй бол яах вэ? ШУА-н Ботаникийн хүрээлэнгийн захирлын яриагаар бол шатсан Манж хусан ой болон нарсан ой сэргэх гэж л доод тал нь 50-150 жил болно гэж байна. Яг сэргэх эсэх нь байгаль цаг уурын онцлогоос шалтгаална, сэргэхгүй ч байж магадгүй, хусан болон нарсан ой байсан талбай атаршаад цөлжих магадлалтай гэж хэлж байна. Тэгэхээр энэ тохиолдолд бас л яах вэ гэдэг асуудал. Үнэхээр 50-150 жил нөхөн сэргээхэд туслах юм уу? Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй гэм хорын хохирлыг хэрхэн яаж барагдуулах юм?

Холбоотой мэдээ

Back to top button