НИЙГЭМНийгэм мэдээ

Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоохоор дөрвөн цэгээс дээж авсан эцэслэхэд 17 өдөр үлдлээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийг энэ сарын 16-ны өдрийн өглөөний 07:00 цагт бүрэн унтраасан байдаг. Ойн тухай хуульд заасны дагуу түймрийн хохирлыг тогтоож дуусах сүүлийн хугацаа нь түймэр унтарснаас хойш 30 хоногийн дотор байдаг. Үүний дагуу хохирлыг тооцож дуусах эцсийн хугацаа нь ирэх 11-р сарын 15-ны өдөр юм. Өөрөөр хэлбэр Нөмрөгийн түймрийн хохирлыг эцэслэж тогтооход 17 өдөр үлдээд байна.

Албаны мэдээллээр "түймэр нийт 528.8 мянган га талбайг хамарснаас Нөмрөгийн ДЦГ-ын 448.9-468.9 мянган га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийнхаа 76.4-79.8 хувийг шатаасан байна" хэмээн мэдэгдсэн. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг энэ сарын 26-ны өдрөөс эхлэн голомтод ажиллаж буй. Түүнчлэн энэ сарын 27-ны өдөр ургамал, ой хамгааллын мэргэжлийн судлаачид болон шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн шинжээчид хоёр нисдэг тэрэг ашиглан бартаа ихтэй тухайн бүс нутагт ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд шинжээчдийн баг ажиллах аж. Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэх юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button