НИЙГЭМНийгэм мэдээ

Урьдчилсан судалгаагаар Нөмрөгийн ДЦГ-ын 24 мянган га хусан ойн экосистем түймэрт өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн экологийн хохирлыг тогтоох хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгажээ. Урьдчилсан судалгаагаар тус дархан цаазат газрын 24 мянга орчим га хусан ойн экосистем түймэрт өртсөн нь тогтоогдсон байна. Судалгааг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний баг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд аравдугаар сарын 31-ний байдлаар бэлтгэл болон хээрийн судалгааны эхний хоёр үе шатыг дуусгажээ.

Одоо цуглуулсан дээж, хэмжилтийн үр дүнд лабораторийн шинжилгээ хийж, хөрсний шинж чанарын өөрчлөлт, ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүдийн шаталт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлж байна. Хээрийн судалгааны үеэр хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан бүсүүдэд нисдэг тэрэг ашиглан хүрч, нарийвчилсан хэмжилт, дээжлэлт хийсэн нь ажлыг хугацаанаас өмнө дуусгахад нөлөөлжээ.

Харин түймэрт өртсөн ойн шаталтын зэрэглэл, насжилт болон байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээг лабораторийн шинжилгээ, судалгааны эцсийн дүгнэлтээр танилцуулах юм. Мөн тал хээрийн экосистемийн дээжийг 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлахаар болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button