НИЙГЭМНийгэм мэдээ

Хятадаас нэг км өргөнтэй хээрийн түймэр хил даван орж ирсний улмаас урьдчилсан байдлаар 6500 га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн Хайлааст гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ сарын 27-ны 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь 47 дугаар анги, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд уг түймрийг 17:05 цагт цурманд оруулж, өнөө өглөө 07:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Ланз багийн засаг даргад хүлээлгэн өгөв. Урьдчилсан байдлаар 8000 га талбай уг түймэрт өртжээ. 

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Тэрэгтийн Дунд-Ухаа гэдэг газар өчигдөр Монгол Улсын хилийн 1127-1128 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас нэг км өргөнтэй хээрийн түймэр орж иржээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 27-ны 15:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хоёрдугаар заставын алба хаагчид хамтран, 20:30 цагт цурманд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 6500 га талбай уг түймэрт өртөж шатсан байна.

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиулшанд багийн Улаанхудаг гэдэг газар /аймгийн баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарсан байна. 10-р сарын 27-ны 15:45 цагт уг дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгаас иргэд хамтран, 19:10 цагт цурамд оруулан, 21:10 цагт бүрэн унтраажээ. Уг түймэрт урьдчилсан байдлаар 800 га талбай өртөж шатсан байна.

Сахиулшанд багийн иргэн А-ийн 400 гаруй хонь, 110 гаруй адуу, 180 гаруй үхэр, 200 боодолтой өвс, хашаа 3, автомашин 4, 5 ханатай 3 гэр, 4 ханатай хоёр гэрийг энэ түймрээс хамгаалжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button