Байгаль орчин

Ц.Сандаг-Очир: Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын 2100 ажилтны үндсэн цалин ирэх сараас 50 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2026.10.21) хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өгөв. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймрийн дараах нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Ойн тухай хуулийн дагуу 30 хоногт багтаан хохирлыг тогтоохоор хамтарсан ажлын хэсэг ажиллаж буйг хэллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг зөвхөн шатсан газар нутгийн талбайн хэмжээгээр тооцохгүй, тухайн бүс нутгийн ан амьтан, ургамал, хөрс, агаар орчин бүгдийг хамруулан авч үзэх гэнэ.

Монгол Улсын зүүн хил буюу Нөмрөгийн дархан цаазат газрын хил дагуух 188 км урт хилийн зурвас торон саадгүй байгаагийн улмаас түймрийн үеэр цөөнгүй ан амьтад хил давсан тул хилийн тор татах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагалдах журмыг баталсан талаар мэдээлэл өгсөн юм.

Баавгайтай холбоотой УОК-ыг түшиглэн байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллээр 50 орчим баавгайг устгасан бөгөөд сүүлийн өдрүүдэд энэ талын дуудлага мэдээлэл буурч байгаа гэнэ. Баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх үед аюулыг бууруулах үүднээс унтуулгын буу, сум, хэрэгсэл авахаар БОУАӨЯ-наас дөрвөн багц тендер зарлаж, хоёр нь сонгон шалгаруулалтаа хийсэн бол хоёр дээр нь оролцогч байгаагүй гэдгийг салбарын сайд хэллээ. Хэдийгээр цаг агаар хүйтэрч баавгай ичих цаг нь болсон ч зарим баавгай ичихгүй байгаа тул аюул бүрэн арилаагүйг анхааруулав.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан төсвийн тодотголоор Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын 2100 орчим үйлчилгээний ажилтан, алба хаагчдын үндсэн цалин ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэх болсныг Ц.Сандаг-Очир сайд дуулгалаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагалдах журмыг баталсан бөгөөд ингэснээр Засгийн газрын "Чөлөөлье" аяны хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс эрсдэл багатай байгаль орчны төслүүдэд үнэлгээ хийхгүй, дунд зэргийн эрсдэлтэй төслүүдэд тухайн орон нутаг зөвшөөрөл олгохоор болжээ.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene odoo arai olon ajiltantai yu? Tsag agaariin medee tsas boroog tsag agaariin baiguullaga, tv ees avahaa boliod udaj bhad l. Buh yum tsahim bagaj heregsel ni hunii oroltsoo shaardahaa bolchihood bhad.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гар утсан дээр чинь ирж байгаа мэдээлэл чинь Монголын цаг уурын сүлжээний дата дээр үндэслэж бодогддог юм шүү. Хэрэв дата байхгүй бол шал худлаа мэдээ утсан дээр чинь очно.

Сайхан
Сайхан

Хэд байж байгаад 50% нэмж хэд болох юм бэ?

Зочин
Зочин

Арай шүү. Хороонуудын цалинг боддоо. Хэсгийн ахлагч нь 1,2-аас 1,8 сая. Хүүхэд гэр бүлийн н.а 1,7-аас 2,550,000 болж нэмэгдэнэ. 11 сараас. З.б, н.а цалин 1,444,000-аас 20 хувь дөнгөж 1,780,000 тэгэхэд. Хэсгийн ахлагчийг хэн удирддаг вэ з.б, н.а тэгэхэд аль нь дээр байна. Хэсгийн ахлагч нь эргүүтсэн хогнууд юмаа

Зочин
Зочин

Horhoitson Baavgaid jims samar ogsnoos l deer umdaa.

Ард
Ард

Одоогийн сайд нарын дотор олигтой амьтан алга. Ярьж хэлж бга нь нэг л доожоогүй, үхээнц, ажлаа бүрэн гүйцэд ойлгоогүй, мэдкүй нь илт юм. Нэрнээс цаашгүй, ер нь л хулгай хийх асар донтой амьтас юм. Ноён ялаа эдлэх цаг ирнэ э гайгүй

Зочин
Зочин

Бузарын хулгайчид

Зочин
Зочин

Яаснн цөөхүүлээ юм

Холбоотой мэдээ

Back to top button