Нийгэм мэдээ

Японы ЭСЯ: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх арга замыг Мобиком корпорацийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно

Нөмрөгийн Дархан Цаазат газарт түймэр гарсантай холбоотойгоор Япон Улсын Элчин Сайдын Яамнаас харамсал илэрхийлснийг хүргэе.


Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпорац" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна.Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпорац" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно.

Япон Улсын Элчин Сайдын Яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай долдой нар дагуулж давхиад асуудал үүсгэсэн. Хилийн хяналтынхан ч заавар зөвлөлгөө хяналтаа хийж чадаагүйн гор шүү дээ.

Зочин
Зочин

….аль болох хурдан нөхөн сэргээхийг…“Мобиком Корпорац” ХХК-тай хамтран эрэлхийлэх болно… гэжээ !
Манайхан бол “Мобикомд хатуу хариуц лага тооцно” гэж сүржигнээ л хохирол нтр-ий нь дурдахчгүй дээ !

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Шударга АРД
Шударга АРД

Мобикомын мэдэгдэл бол уучлал гуйсан мэдэгдэл биш, харин бид буруугүй ажлаа л хийж явсан гэж худал мэлзсэн байна лээ. Тэгэхээр эндэх элчин сайд нь япон компанийнхаа талд орж Монгол Улсын байгалийн баялаг, ойн сан, нэн ховор ургамал амьтан сүйтгэснээ огт тоохгүй байна. Япончууд Монголын хуулийг үл тоож байна. Япон хүний цаад хөгийн зан нь илэрч байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button