Нохой нь хүн хазвал эзнийг нь 5,4 сая төгрөгөөр торгож, нийтэд тустай ажил хийлгэнэ
Нийслэлийн дүүргүүдэд жил бүр эзэнгүй амьтдын устгал, тоо толгойг бууруулах чиглэлээр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй тендер зарлаж, мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан тогтмол ажиллуулдаг хуваарьтай байдаг. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх үеэр болон өвлийн улирал угтаж золбин нохдын идэвхжил нэмэгддэг тул намар, өвлийн улиралд устгалын ажлыг эрчимжүүлдэг.
Сүүлийн үед нохой буудуулах тухай дуудлага, мэдээлэл долоо хоног бүр ирж байгаа аж. Иймд хичээл, сургууль эхэлсэн энэ үед нохой тэжээдэг айл өрхүүдийг тэжээвэр амьтнаа найдвартай уяж, хашаандаа аюулгүй байлгахыг анхаарууллаа.
Тодруулбал, нохой уяанаасаа алдагдах, уяа нь тасрах, сулрах зэргээс шалтгаалан иргэд, ялангуяа хүүхэд багачуудыг дайрах, хазах эрсдэлтэй байна. Иймээс нохойны уяа, гинжний бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, бусдад аюул учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм. Нохой тэжээж буй эзний хайхрамжгүй байдлаас шалтгаалан бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд хохирлын шинж, хэмжээнээс хамааран холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой.
Мөн нохойд хазуулсан тохиолдолд эзэнд нь 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх юм. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудыг нохойд дайруулах, хазуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нохой тэжээдэг айл өрх бүр хариуцлагатай байхыг анхааруулж байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зорилго нь тодорхойгүй хэн нэгэн этгээд шөнийн цагаар хэсэж яваад нохойд хазуулвал хун урсан нохойн эзнийг 5,4 саяар торгоно гэнээ харин төрийн хуулиар хамгаалж дураар нь явуулсан баавгай нь өөрөө дэмий тэнэж яваад хүн барьчихвал хэдэн саяар хэнийг, хэн, хэдийд хэрхэн яаж торгох юм бол. Хууль баталсан гишүүдийг үү аль эсвэл БО-ны сайдыг уу?