УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УДШ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэхээс татгалзлаа | Н.Алтанхуяг нарыг анхан шатны шүүхээр дахин шүүнэ

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээс рейтинг нь хамгийн өндөр явсаар ирсэн нь Н.Алтанхуяг. Гэвчиг нэр холбогдсон Хөгжлийн банкны гэх хэрэг нь тээг саад болсоор. Гурван шатны шүүхээр түүнийг цагаатгасан ч өдгөө дахин хэлэлцүүлсээр буй.

Угтаа Хөгжлийн банкны хэргийг 2024 онд НДЗШШ-д хэлэлцэж Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгаж, 20 хүний цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байлаа. Тодруулан хэлвэл, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар уг шүүх хурлыг удирдсан. Гэтэл тэд хоёр жилийн дараа |2026.03.10| өөрсдийнхөө шийдвэрийг няцааж, дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан байдаг.

Улмаар давж заалдах шатны шүүхийн эл шийдвэрийг хэрэгт нэр холбогдсон хүмүүс, тэдгээрийн өмгөөлөгчид эсэргүүцэж УДШ-т хандсан. УДШ |2026.09.29| Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэтэл нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн үзэж тус шүүх хурлыг хойшлуулсан юм. Тус шүүх хурал өнөөдөр УДШ-ийн Эрүүгийн танхимд болох байсан ч Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Ингэснээр өмнөх шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байна. Түүнийг анхан шатны шүүхээр гурав дахиа шүүгдэх нь.

Тус хэрэг шийдвэрлэгдэх процессыг бид эргэн мэдээлсээр байх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button