Нийгэм мэдээ

Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

2017 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг.

Энэ журам ирэх сарын 1-нээс мөрдөгдөнө. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүдийг хамруулах юм байна.

Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдана хэмээн журамд заажээ.

НЗДТГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотын гэр хорооллын бүс 171мянга гаруй айл өрхтэй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

оройн 21 ээс өглөөний 9 цаг хүртэл гэж ойлголоо,зөв үү.

Холбоотой мэдээ

Back to top button