Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple”-ийн эвхэгддэг iPhone худалдаанд гарлаа

“Apple” компанийн анхны эвхэгддэг ухаалаг утас болох “iPhone Duo” өнөөдөр /2026.10.23/ худалдаалагдаж эхэллээ. Тус гар утсыг хэрэглэгчид хэрхэн хүлээн авах нь “Apple”-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын эхний томоохон сорилт болж магадгүй. Тэрбээр есдүгээр сард ажлаа хүлээн аваад долоо хоног өнгөрөөгүй байхдаа “iPhone Duo”-г олон нийтэд танилцуулсан юм.

2019 оноос хойш эвхэгддэг ухаалаг утасны салбарт “Samsung”, “Huawei” компани давамгайлж ирсэн. Одоо ийнхүү гуравдагч том тоглогч тус салбарт орж ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.10.16/ “iPhone Duo”-гийн урьдчилсан захиалга нээгдсэнээс хэдхэн минутын дотор хэрэглэгчдэд хүргэх хугацаа ирэх жилийн нэгдүгээр сарын сүүл хүртэл дүүрсэн тооны захиалга авсан байна. “Apple” компани хэрэглэгчдийн эрэлтийг үнэхээр гайхалтай байна гэж мэдэгджээ.

Сидней хотод өнөө өглөө “Apple Duo”-г худалдаж эхлэх анхны дэлгүүр нээгдэхээс өмнө урт дараалал үүссэн байсан аж. 48 настай Саймон Кришнан 2,734 ам.доллароор 512GB багтаамжтай хувилбарыг нь худалдан авчээ. Тэрбээр “Маш үнэтэй болохоор миний хувьд тансаг хэрэглээний чанартай бараа болж байна. Гэхдээ амьдрал богино шүү дээ” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button