ГССҮТ: 55 настай эмэгтэйн бие тогтворжсон. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй
Баавгайд бариулсан 55 настай эмэгтэй хоёр хоногийн өмнө гурав дахь хагалгаандаа орсон талаар бид мэдээлсэн.
Түүний одоогийн биеийн байдал болоод эмчилгээний талаар ГССҮТ-өөс тодруулахад “Өвчтөний биеийн байдал тогтворжсон тул ар гэрийнх нь зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Эргэн сануулахад, Энэ онд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай дуудлага мэдээлэл 597 удаа бүртгэгдсэн байна. Хохирлын хэмжээ хашаа, хороо сэндийчсэн, мал амьтан барьж идсэнээр хэмжигдэж байсан бол өдгөө хүний алтан аминд хүрэв.
Хэрэг явдал энэ сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө гарчээ. Гэрт амарч байсан 40 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйн биед баавгай халдаж, улмаар 40 настай эрэгтэй гэрээс 100 метрийн зайд чирэгдэн гарч, нас барсан. Эмэгтэй толгойн дагз хэсэгтээ самардуулж, цээж, мөрөндөө хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Б.МӨНХСАРНАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.