УЛС ТӨР

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2026.10.22) Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар орон нутгийн нөөцийн менежмент сул, агуулахын хүчин чадлыг оновчтой ашиглах, гамшгийн голомтод нөөц материалыг яаралтай гаргах шат дамжлага нь хүндрэлтэй байгаа учраас шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс улс оронд тохиолдож болзошгүй байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, онцгой нөхцөлийн үед гамшгийн болон орон нутгийн нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар:

Төр, хувийн хэвшлийн харилцаа: Улсын нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд улсын төсөвт ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжийг нээж өгсөн. Мөн агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг бэлэн байдал, технологийн горим алдагдуулахгүйгээр түрээслүүлж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан.

Гамшгийн голомтод шуурхай ажиллах нөхцөл: Гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шийдвэр гаргах хугацааг богиносгож, шаардлагатай бараа материалыг газар дээр нь шуурхай хүргэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гамшгийн нөөцийг шуурхай гаргаж, олгох эрх зүйн зохицуулалт шинээр нэмэгдсэн.

Орон нутгийн нөөцийн тухай ойлголт: Хуульд “орон нутгийн нөөц” гэсэн нэр томъёог дахин тодорхойлж баталгаажуулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зарцуулах ажлыг шат шатанд нь хариуцлагатай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.

Улсын нөөцийн мэдээллийн хяналт: Улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэж, төрийн болон албаны нууцын хамгаалалттай уялдсанаар нөөцийн аюулгүй байдал, ил тод байдал бүрэн хангагдах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button