Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй
Засгийн газраас Оюу толгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо. Бэлэн мөнгөөр тараахгүй.
Аль Засгийн газар Оюу толгойн ногдол ашиг авах хугацааг наашлуулсан юм бэ. Манай Засгийн газрын авч ирсэн ногдол ашгийг "Алаагүй баавгайг 10 хуваана" гэгч болгож, хэн нь ард түмэндээ илүү хайртай вэ гэх марафон болгож, танигдахааргүй болгочихсон. Зарчмын гэж нэрлэгдсэн зарчмын бус саналууд гарлаа. Хэлэлцээрийг хийж, ногдол ашиг авахаар тохиролцож, УИХ-аар албажуулах гээд явж байтал гишүүдийн зүгээс 235 санал гаргасан байгаа нь ЗГ-ын бодлоготой нийцэхгүй байна гэж үзсэн. Иймд хуулийн саналаа буцаалаа.
Хэлэлцээний стратегид энэ шийдвэр сөргөөр нөлөөлж байгаа. Бид ийм хэмжээний ногдол ашиг авахаар төлөвлөсөн гэж албажуулах байсан. Сангийн яамнаас 3 их наядаас өндөр байя гэж шахаж байгаа. Нөгөө талаас бууруулах гэж үзэж байгаа. Зургаадугаар ДЦС-ийг бонд босгож санхүүжүүлнэ гэж бодож байна. Би санаачилгаасаа ухрахгүй.
Олон жил ярьсан дуусдаггүй яриаг ногдол ашгаар санхүүжүүлье гэж л бодсон. Гэтэл иргэддээ дансандаа авах уу гэж асуухгүй яасан юм гэж улс төр хийлээ.
Онтрэ-тэй холбоотой лиценз шилжих асуудал огт байхгүй. УИХ-аар энэ асуудлыг шийддэг. Бид Онтрэ дээр ямар ч үүрэг хүлээгээгүй. Улс эх орныхоо эсрэг зүйл ярьж байгаа хүмүүс анхаараарай. О.Батнайрамдал тэргүүтэй нөхөд. Жишээ нь хувийн компани татвараа төлөхөд өөрөө тооцоолж татвараа төлдөг. Нэхэмжлэлээ үүсгэсэн компанид ТЕГ хоёр удаа татгалзсан хариу өгсөн байна. Оны эцэст тэр компаниас авах ёстой татвараа аваад, үлдсэнг нь буцаана. Онтрэ-г явуулах хандлага нэр бүхий хүмүүст байгаа байх гэж бодож байна. Тиймээс Онтрэ компанитай Засгийн газар тусдаа гэрээ байгуулах ёстой гэж үздэг. Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Нийслэлийн намын хороо дөрвөн жил тутам хуралдах дүрэмтэй. Намын удирдах зөвлөлөөс Төв, Завхан аймаг, Нийслэлийн намын хороонд хурлаа хийх чиглэл өгсөн. Нийслэлийн намын хороо 11 сарын 07-ны өдөр хурлаа дүрмийнхээ дагуу зарласан гэж ойлгосон. Би төрийн ажлаа хийж байгаа, экс Хотын дарга шударга юм ярих хүн биш. Би үүнийг яриад яах вэ" гэв.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.